Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Өсвөрийн аврагч” бүлгийн ажиллах зааврыг батлууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгийг байгуулсан.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487  бүлгийн 3,820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.

Тэгвэл “Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах заавар”-ыг боловсруулан батлуулаад байна.

“Өсвөрийн аврагч” бүлэг нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, гамшгийн аюулаас өөригөө болон бусдыг авран хамгаалах, анхны туслам үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад эзэмшүүлэх замаар аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг арга юм.  Бүлгийн үйл ажиллагааг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар дэмжлэг үзүүлж  сурагчдыг сургалтад хамруулах, мэргэжлийн заавар, зөвлөмжийг олгон хамтран ажиллах, нэгдсэн удирдлагаар ханган, чиглүүлж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар