Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:15 2020/02/10

Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа.  

УОК-ын хуралдааны дараа ҮАБЗ-ийн хуралдаан товлогджээ. Уг хуралдаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна. 

17:12 2020/02/10

Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын хуралдаанаас Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээ эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "УОК-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна" гэлээ.

17:06 2020/02/10

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/531832070779731/

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдөр эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа. Коронавирусийн халдвартай холбоотой мэдээллийг хятадын талаас авч байгаа. Энэ мэдээллээр вирусийн халдвар авсан хүн гэр бүлийн дунд тарааж байна. Дараа нь ажил, найз нөхдийн хүрээндээ тараадаг юм байна. Тиймээс эрсдэл ойрхон байна. Халдвар гарсан үед бэлэн байдлаа хангахад эрүүл мэндийн салбар түлхүү анхаарч ажиллаж байна. Хамгийн түрүүнд эмч, мэргэжилтнүүддээ танхимын болон онлайн сургалт явуулж байна. 

Засгийн газраас 4.2 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийдэж чадлаа. Ямар ч байсан нэг сарын хугацаанд асуудалгүй болгосон. Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах боломжтой болсон. 

Халдвар гарсан нөхцөлд Цэргийн госпиталийг ашиглах тухай УОК-ын орлогч дарга, Батлах хамгаалын сайд Н.Энхболдтой аман байдлаар ярилцсан. 

Мөн Жаргалтын аманд байдаг 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах асуудлыг ярьж байгаа. Нэн шуурхай ажиллах нөхцөл бий болбол эрүүл мэндийн салбар бэлэн ажиллахаар бэлтгэлээ хангаж байгаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Би шийдвэр гаргадаг чиг үүрэгтэй хүн биш. Иргэн хүнийхээ хувиар сошиал орчинд коронавирустэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү гэдэг санал асуулга авсан. Ингэхэд санал өгсөн хүмүүсийн 87 хувь нь энэ баярын тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсан. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэдэг газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна. 

Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын Онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон. 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга: Шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагчийг хятадаас авдаг. Одоо 10 хоногийн нөөц байна. Тээвэрлэлтийн асуудал бас байна. 

Маскаа дотооддоо үйлвэрлээд эхэлбэл түгээлт, хангалтад бид анхаарч ажиллах бүрэн боломжтой

Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Маск бол оёж болдог зүйл. ХӨСҮТ-өөс маскны стандарт гаргасан юм байна. Хүн болгон оёно гэхээр асуудалтай. Тиймээс үйлдвэрлэлийн асуудал бий болж байна. Аймаг, орон нутгийн Засаг дарга нар маскны үйлдвэрлэлд анхаармаар байна. 

Бидэнд цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр байна. Мөн цагдаа, цэрэг, ШШГЕГ-ын харьяа оёдлын газрууд байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон хувийн хэвшлийнхэн ч оёж болно. Хэрэв маскаа дотооддоо үйлвэрлээд эхэлбэл түгээлт, хангалтад бид анхаарч ажиллах бүрэн боломжтой. 

Гашуун сухайт боомтоор нэвтрүүлдэг зэсийн баяжмалын тээвэр хэвийн үргэлжилнэ 

Булган, Бичигт боомтуудаар нүүрсний тээвэр гарч байгаа. Эдгээр боомтуудын тээвэрлэлтийг мөн зогсоох уу. Гашуун сухайт боомтоор өдөрт 32 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийг яах вэ гэдэг асуултыг УОК-ын гишүүдийн зүгээс гаргав.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Ховдын Булган боомтын үйл ажиллагаа зогсоох саналын орон нутгаас нь гаргасан. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Зэсийн баяжмалаа гаргаж байгаагаараа гаргая, 

Батлан хамгаалах сайд Н.Энхболд: Хэрэв ороод ирвэл яах вэ. Аль эмнэлгээ тусгаарлах уу гэдэг тусгайлсан төлөвлөгөө гаргамаар байна. Эхний ээлжинд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, мөн нэг хувийн эмнэлэг, Жаргалантын аманд нэг сувилал байгаа юм байна. 

Нэгдүгээрт ХӨСҮТ-д мэдээж мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл хотоос зайдуу Жаргалантын ам, Цэргийн төв эмнэлэг гэсэн дараалалтай байвал зүйтэй болов уу гэж бодож байна. 

15:39 2020/02/10

Улсын Онцгой комисс хуралдаж байна

Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. 

Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын Онцгой комисст гаргасан байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг