ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилж байна
iKon.MN
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлал өчигдөр /2020.01.27/ эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг өргөөндөө угтлаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Б.Саранчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явж байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

