ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтээр худалдаж авч болох сансрын найман эд зүйлс

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 23
IKON.MN

Хэрвээ та мѳнгѳтэй л бол сансар огторгуйтай холбоотой олон зүйлсийг худалдаж авч болох юм байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой наймыг нь энд харуулъя.

1. Сарны чулуу

Сарны чулуу

25 миллиграм сарны чулууны хэлтэрхийг та 99.99 ам доллараар ThinkGeek (http://www.thinkgeek.com/product/f39b/) сайтаас худалдаж авч болно.
Нэгэнт таных болсон болохоор та түүгээр юу ч хийж болно гэсэн үг. Саран дээр зочилсноос ялгаа юу байхав дээ.

2. Ангараг гаригийн хэлтэрхий

Ангараг гаригийн хэлтэрхий

Мѳн л ThinkGeek сайт (http://www.thinkgeek.com/product/f39a/) зардаг аж. Тусгайлан савласан хамгаалалттай, хэзээ хэрхэн манай дэлхийд ирсэн талаар тайлбар дагалддаг гэнэ.

3. Ѳѳрийн нэртэй одтой болох

Хэрхэн өөрийн нэртэй одтой болох вэ

Сүүлийн 10 орчим жил аль нэг одыг ѳѳрийн нэрээр нэрлүүлэх үйлдэл одон орон сонирхогчдын дунд дэлгэрчээ. Олон тооны ийм үйлчилгээ үзүүлэгчид (жишээ нь http://starregistry.com/) таниас тѳлбѳр хүлээж авсны дараа Олон улсын Одон орон судлалын Хүрээлэн (International Astronomical Union) гэдэг дэлхийд ганцхан хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн байгууллагад хандан аль нэг нэр олгогдоогүй байгаа одыг таны нэрээр бүртгүүлдэг байна.

4. "ARKYD" дуран авай

"ARKYD" дуран авай

Олон нийтийн хэрэгцээнд бүтээгдсэн энэ дуран авайгаар та сансар огторгуйн зургийг авч, хувийн судалгаа хийж болох нээ. Хаяг нь http://www.kickstarter.com/projects/1458134548/arkyd-a-space-telescope-for-everyone-0
Та оддын зургийг авч болохоос гадна дэлхийг ѳндрѳѳс авсан хувийн зурагтай болох боломжтой.

5. "Колумбиа" хѳлгийн эх биеийн хэсэг

"Колумбиа" хѳлгийн эх биеийн хэсэг

1970-аад оны үед бүтээгдсэн алдарт Колумбиа хѳлгийн гадаргын хавтан. Энэ нь агаарын хүчтэй халалтыг тэсвэрлэх чадвартай тусгай технологиор бүтээгдсэн байдаг гэнэ. Цѳѳн тоотой энэ эд ангийг худалдаалах эрхийг зѳвхѳн http://www.thespacestore.com/exliednucosp.html сайт эзэмшдэг ажээ. Тусгайлан хийсэн жаазанд тайлбарын хамт суулгасан байдаг гэнэ.

6. Хувийн сансрын хѳлѳг

Хувийн сансрын хѳлѳг

Та ѳѳрийн бяцхан сансрын хѳлгийг худалдаж аваад нам орбитын тойрог замд оруулж болох нээ. Энэ нь алганд багтах микросхем суурилагдсан хавтан бѳгѳѳд сансрын хѳлгийн жижигрүүлсэн хувилбар гэж болно. Түүнийг “Sprite” гэдэг. (http://www.kickstarter.com/projects/zacinaction/kicksat-your-personal-spacecraft-in-space) Та түүнийгээ програмчлаад KickSat  хиймэл дагуулын багт илгээхэд тэнд таны нэгэн адил хүмүүсийн илгээсэн “Sprite”-уудыг нэгтгээд хѳѳргѳдѳг байна. Сансарт аялах хугацаандаа “Sprite” нь танд хангалттай олон мэдээллийг радио долгионоор дамжуулах болно.

7. Солирын хэлтэрхий

Солирын хэлтэрхий

http://www.thespacestore.com/mesh.html сайтаас та 34.95 долларт 3 тѳрлийн солирын хэлтэрхийг авч болно. Гэрийнхээ хананд ѳлгѳѳд хүмүүст үзүүлж гайхуулахад юу нь болохгүй гэж.

8. Сансрын дээж бүхий хүзүүний зүүлт

Сансрын дээж бүхий хүзүүний зүүлт

Мѳн ѳмнѳх сайтаас та сарны тоос, Ангарагийн шороо, солирын хэлтэрхий зэргийг оролцуулсан шилэн хүзүүний зүүлт авч болно. Танд аз авч ирэх ч юм билүү?