Хар шоколад нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цайтай ижил төстэй байдлаар эрүүл мэндэд тустай гэгддэг. Эдгээр бүх хүнсэнд бие мах бодийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хүнсний ислэг, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй “флавоноид” бодис агуулагддаг.
72 хувийн какаоны агууламжтай хар шоколаданд ч бас эдгээр бодисууд агуулагддаг байна. Харин хар шоколадыгхэрэглэх зохистой хэмжээг анхаарахгүй хэт их хэрэглэх нь багахан зэргийн эрсдэлтэй байдаг.
Эрүүл мэндийн хувьд...
2016 онд Хоолны нэмэлт тэжээлийн тухай сэтгүүл дээр гарсан амьтад дээр хийсэн судалгаагаар хар шоколадны зөв хэрэглээ нь сэтгэцийн олдмол өвчнийг бууруулдаг гэдэг нь нотлогджээ. Ажиглалтаар, 70%-ийн какаоны агууламж бүхий хар шоколадыг 3 сарын турш өдөр бүр эмийн тунгаар харханд өгсөн ба энэ нь түүний цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх байдлыг бууруулж, тархины үйл ажиллагааг хэвийн болгосон үр дүнг үзүүлжээ. Мөн шоколад нь хархны оньс тайлах, ээдрээтэй замын учрыг олох зэрэг хүндхэн асуудлуудыг шийдэхэд тусалдаг тусгай ой санамжийг сайжруулсан байна. Хар шоколадыг тогтмол хэрэглэх нь цусны даралтыг тогтворжуулж, зүрхний өвчлөлийн эрсдэлийг багасгадаг байна.
Өөх тос, калор
72%-ийн хар шоколадыг бага хэмжээгээр хэрэглэх нь таны хоолны дэглэмд нэмэлт калор болдоггүй.
Гэвч биед сайн гээд хүссэн хэмжээгээрээ идээд байж болохгүй, учир нь калор бага хэдий ч тослог ихтэй байдаг тул таны жинг шууд нэмэх магадлалтай. Ерөнхийдөө 28, 35гр шоколад буюу хавтгай шоколадны 5 ширхэг нүд нь 170 ккал, 12,9гр өөх тос агуулдаг. Энэхүү өөх тосны гуравны нэг нь ханасан тос байх ба энэ нь хүний биед шингэц багатай, байгалийн гаралтай ханаагүй тостой харьцуулахад химийн найрлага орсон байх магадлалтай байдаг. Тиймээс та хайртай хүмүүстээ шоколад бэлэглэхдээ ханасан тосны агууламжийг сайтар шалгах хэрэгтэй.
Элсэн чихэр
Америкийн зүрхний холбоо (The American Heart Association) -с эмэгтэй хүн өдөрт ердөө 100ккал элсэн чихэр буюу 6 цайны халбагатай тэнцэх хэмжээтэй тунг хэрэглэх нь зүйтэй гэж үздэг байна. Харин эрэгтэй хүн 150 буюу 9 цайны халбага хэрэглэхэд хангалттай. 50% болон72%-ийн какаотай хар шоколаданд агуулагдах элсэн чихрийн хэмжээ сүүтэй шоколаднаас хэд дахин бага байдаг. 28,35гр 72%, 85%-ийн хар шоколаданд 6,8гр элсэн чихэр агуулагддаг. 4гр элсэн чихэр нь 1 цайны халбага гэж тооцогддог тул шоколадны хэрэглээгээ тооцох хэрэгтэй шүү.
Кофеин
72%, 85%-ийн какаоны агууламжтай цэвэр шоколад нь 28,35гр тутамдаа 23мг кофеиныг агуулдаг. Хэрэв та 100гр цэвэр шоколад идчихвэл 81мг кофеин биедээ авах ба энэ нь таны зүрхний цохилтыг түргэсгэж нойргүйдлийг бий болгодог. Кофеинд мэдрэмтгий хүмүүс өдөрт 28,35гр-с илүү шоколад идэх нь зохисгүй юм. Мичиганы Их Сургуулийн Эрүүл мэндийн бодлогын хүрээнд 7 хоногт 200гр шоколад буюу өдөрт 28,35гр шоколад хэрэглэх нь хамгийн зохистой гэсэн тооцоолол гаргасан байна.
Өдөрт хэрэглэх шоколадны тоо
Хүний өдөрт хэрэглэхэд зохистой тооцооллын дагуу Годива брэндийн 72% болон 85% - ийн какаоны агууламжтай КАРРЕ бүтээгдэхүүнээс 5 ширхгийг идэхэд хангалттай. Түүнээс их эсвэл өөр бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол цэвэр жин, какаоны агууламж зэргээс хамааран 2 – 3 өдөрт хуваан хэрэглэхийг урьтал болгоорой ?
Мөн та шоколадыг хэрхэн зөв идэх дарааллыг доорх линкээр хүлээн авч үзнэ үү. http://gogo.mn/r/4knjv
Годива брэндийн нэрийн дэлгүүрийн хаяг:
Шангри-ла Моллын 1 давхарт 7555-6655
УИД -ийн 1 давхарт 7510-7570
Шинэхэн мэдээ, мэдээлэл бүрийг - https://www.facebook.com/GodivaMongolia/ -аас
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!