Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн тул үндсэн хөрөнгийг хөдөлгөх боломжгүй болсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/433367123990804/

ХНХ-ын сайд С.Чинзориг: Миний бие 2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. 11-р сарын байдлаар Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байв.

Энэхүү мөнгийг 2013-2017 оны хооронд тус банканд байршуулсан байсан. Сайдын ажлыг хүлээж авсныхаа дараагаар би нэг ч төгрөгийг нэмж энэ банканд байршуулаагүй, нэмэлт гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

2017 оны 12-р сарын 26-ны өдрийн байдлаар Капитал банканд мөнгөн хадгаламжийн гэрээ дуусан тул үргэлжлүүлэн гэрээг сунгалгүй 79 тэрбум төгрөгийг авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгөө авч чадаагүй. Гэрээгээ цааш сунгахгүй явсаар нэлээд хугацаа алдсан. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу мөнгөн хадгаламжийн гэрээг есөн сараар сунгасан. 

Банкийг татан буулгасны дараагаар НДС-гийн өрийг барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. Ингэхэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцлаа. Нэг асуудал үүсээд байгаа нь Капитал банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан. 

Хэрвээ үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар тодорхойлох шаардлагатай. 

Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн нийт 105 тэрбум төгрөг байсан. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Монголбанкны үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлийг барих шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой.