Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Арго багш таалал төгсжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
 

Олон орны хэл мэддэг, ард түмний гавьяат багш гэгддэг Батсүхийн Ариунболд буюу Арго багш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг төгссөн юм.

Монголын хэл шинжлэл, боловсролын салбарт 1984 оноос хойш ажиллахдаа Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали, Испани, Орос гэсэн есөн хэлний сурах бичгийг бүтээн туурвисан билээ.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.