Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр...

A.Жаргал
2019 оны 10 сарын 15
iKon.MN

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. 

 

Дэлхий дээр 5 хүртэлх насны  5.9 сая хүүхэд нас барсны  9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой  ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр явагддаг билээ.

Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас Монос Косметик ХХК нь жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн Санитас брэндээрээ дамжуулан олон нийтэд гараа савандаж угаахыг уриалдаг билээ.

 

2019 оны 10 дугаар сард  Санитас брэнд дэлхийн гар угаах өдрийн хүрээнд нийслэлийн Өнөр бүл асрамжийн газрын хүүхэд багачуудад гар угаах зааврыг танилцуулан сургалт орж унтлагын өрөө болон угаалгын өрөөнүүдэд гар угаах зааврыг байршуулан хүүхэд бүрт Санитас хүүхдийн гарын шингэн саван болон гар ариутгагч гелийг бэлэглэсэн байна. 

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг орших ахмадын асрамж, хөгжилийн үндэсний төвийн өндөр настан ахмадуудаа эмчийн зөвлөгөө өгөн, эмчилгээний бариа хийлгэж, сан тавиулж, рашаан хүртээхийн зэрэгцээ хангамжийн материал болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн баярлуулсан байна.

Буурлын буян дундаршгүй гэдэг. Тэд өдөр шөнийн заагт амсхийх чөлөөгүй хөдөлмөрлөж, өнөөгийн бүтээн байгуулалтыг босголцож явсан нэгэн үеийн баатарлаг гавьяатай хүмүүс. Тэдгээр буурлуудтайгаа эгэл өдрийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөхөд сэтгэлийн дэм хайрлаж “Монголын Залуу хуваргуудын холбоо”-ны дэд тэргүүн Д.Номундалай “Бусдын бие сэтгэлийг асрахуй” сэдвээр лекц уншиж, Төмөр замын харъяа “Пунцоглин” хийдийн хурлын лам Б.Пүрэвсүрэн, Ю.Лхагвадорж нартай хамтран Бие сэтгэлийг амирлуулан ариусгахын тулд “Сангийн хаан”, “Дашчийравын сан“ тавьж арц рашаан хүртээжээ. Мөн залуу дуучин Э.Намхайдорж Буурлуудынхаа өргөө гэр болсон Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд зочилж хэдэн цагийн турш уртын болон богинын дуу дуулж, хөгжүүлэн баясгахыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж ахмадууд ч хамтдаа дуулж бүжиглэж гайхамшигт нэгэн өдрийг өнгөрүүлжээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.