2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°
20:00
S26
-9°
21:00
S26
-9°
22:00
S26
-9°
23:00
S26
-9°
00:00
S26
-9°
01:00
S26
-10°
02:00
S26
-10°
03:00
S26
-11°
04:00
S26
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны цахилгаан станцын үнс, төв цэвэрлэхийн лагийг ашиглан үнсэн санд биологийн нөхөн сэргээлтийн туршилтыг явууллаа

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2019 оны тавдугаар сарын 01-ний өдөр баталсан.

Дээрх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон талбайд төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн үнсийг боловсруулан дүүргэгч материал болгон ашиглаж нөхөн сэргээлт хийх загвар төслийг хэрэгжүүлэхээр суурьшлын бүсээс хол, усны хамгаалалтын бүсийн гадна талбайг сонгон ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200м² талбайд лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх туршилтыг хийж гүйцэтгэсэн байна.

Уг ажлыг лагийг боловсруулж бордоо гаргах төслийг хийж гүйцэтгэж буй “Эко тайхи” ХХК нь Япон улсын “Эко энержи систем” компанийн технологийн дагуу 2019.08.25-ны өдрөөс 2019.09.27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь Япон улсын арга аргачлалын дагуу гаргаж авсан бактерийн тусламжтайгаар амьтан, ургамлын хог хаягдал ашиглан өндөр чанарын бордоо үйлдвэрлэх, үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд бактери болон модны үртэс, тахианы сангас болон бусад шаардлагатай зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10м3 өсгөврийг 500м3 үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай холих замаар бордоог бэлтгэдэг технологиор ажилладаг ажээ.

Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

x