Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт Улаанбаатарт 10.5%-д хүрэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны наймдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулж байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3, өмнөх оны эцсээс 5.4, өмнөх оны мөн үеэс 8.9% өссөн байна.

Инфляц ийнхүү өмнөх оны мөн үеэс 8.9% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, тэр дотроо

                          - мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 32.0 хувь

                          -согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.7 хувь өссөн бол

  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь, үүн дотроо

                          -цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 16.3 хувь

  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас сараас 0.3 хувиар өсөхөд 
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь

  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувь
  • зочид буудал зоогийн газрын бүлгийн үнэ 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх сараас 0.4, өмнөх оны эцсээс 6.0, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө.

Нийслэлд инфляц 10.5%-д хүрэхэд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 15.1 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 14.8 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 14.9 хувь,
  • амралт, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн дүнгээрээ 7.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд

  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 7.0%
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ бүлгийн дүнгээрээ 2.7% өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин орон нутгуудаас Орхон аймагт 10% буюу хамгийн өндөр байгаа бол Өмнөговь аймагт 2.3% буюу хамгийн бага өсөлттэй байна.

Зураг. Хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт, аймаг, нийслэлээр, 2019 оны наймдугаар сард

 
Эх сурвалж: ҮСХ

Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.1 хувь буюу 114 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 12.5 хувь буюу 43 бараа, үйлчилгээний үнэ буурч, 54.4 хувь буюу 187 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 48 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо