Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Баруун салаа-Бумбатын рашаан чиглэлийн хатуу хучилттай замыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй"

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салааны автобусны эцсийн буудлаас Бумбатын рашаан чиглэлийн замыг засаж эхэлжээ.

Ингэснээр Баруун салааны зуслангийн шороон зам хатуу хучилттай болно. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг "Хомын тал" ХХК гүйцэтгэж байгаа аж.

Шинэ замын тухайд, ЗТХЯ-ны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Сугармаа "Асфальт бетон хучилттай, хоёр урсгалтай зам тавигдана. Замыг шинэчлэхээр улсын төсөвт 3 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс 2019 оны санхүүжилтэд 1 тэрбум төгрөг тусгагдсан. 

Үлдсэнийг нь 2020 онд зарцуулах он дамжсан төсөвтэй. Захиалагч нь Зам, тээврийн хөгжлийн яам, зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ажиллаж байгаа" гэлээ.

Баруун салааны автобусны эцсийн буудлаас Бумбатын рашаан чиглэлийн хатуу хучилттай 3.61 километр замыг 2020 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулах гэрээтэйг тэрбээр тодотголоо.

Харин замын бүтээн байгуулалтын ажил нь 2019 оны 7 дугаар сард эхэлсэн байна.