2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-9°
00:00
S29
-4°
01:00
S29
-5°
02:00
S29
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-7°
05:00
S26
-7°
06:00
S29
-8°
07:00
S29
-9°
08:00
S30
-10°
09:00
S30
-8°
10:00
S30
-7°
11:00
S30
-5°

М.Ганбаатар: Өдөрт 2,900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165,000 тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21,000 тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2,300-2,500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2,900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Мөн өнөөдрийг хүртэл 10,260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй гэв.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, Хангамжийн бааз - дундын хангамжийн төв - гэрээт борлуулагч гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм байна.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой аж.

 

Хотын Захирагч С.Амарсайхан дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай нарийн холбоотой ажиллаж гэрээ байгуулан ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын хэрээр шахмал түлшний хадгалалт нөөцлөлтөд анхаарах хэрэгтэй” гэв.

x