Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга (АНСА) явуулахыг УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжиж байгаа билээ.
Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл АНСА-д хүрэлцэхгүй гэлээ. Тиймээс АНСА-ыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотгол хийх санал гарч байв.
Тэгвэл өнөөдөрийн Байнгын хорооны хурлаар АНСА-ыг 29 буюу 30 орчим тэрбум төгрөрөөр зохион байгуулах шаардлагатай гэж яригдлаа.
Мөн Байнгын хороогоор АНСА-ыг хэзээ явуулах хугацаа зэргийг тогтох тухай ярилцаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн АНСА-ыг аравдугаар сарын сүүлээр буюу аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулах санал гаргаж байгаа юм.
Сонгуулийн Ерөнхий Хороо ч энэ хугацааг дэмжиж байгаа ажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!