Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: Хүүхдийнхээ Growth Mindset буюу СУРАЛЦАХ СЭТГЭЛГЭЭГ хөгжүүлэх нь тэдний алдааг шүүмжлэхгүй байхаас эхэлдэг...

ikon.mn
2019 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Хичээлээ хий, далгавраа хий гэж хамгийн их хэлдэг үе эхэлж байна гэж хүмүүс хошигносоор хичээлийн шинэ жил саяхан эхэлсэн. Сургуульдаа сураад л байвал ирээдүйд сайхан амьдарна гэж мэдээж хүн бүр л боддог. Гэхдээ бид хүүхдийн ирээдүйн амьдралын чанар, хөгжил боловсролыг зөвхөн даалгавар хийлгэх, тоо бодуулж томоотой суулгахаар хэмжих нь хангалттай юу? гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс хүүхдийн хөгжил боловсролыг хэрхэн тодорхойлох болоод бид 21-р зууны хүүхдүүдэд ямар арга замаар яаж хүрч ажиллах шаардлага тулгарч байгаа талаар багахан ч болов мэдээлэл хүргэхийг энэ удаагийн ярилцлагаараа зорилоо.  


АНУ-ын Калифорни Мужийн Их Сургуулийн Боловсролын Магистр зэрэгтэй, EQ Educator,“Q Education Group”-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансор

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын чиглэлээр ажиллаад багагүй хугацаа өнгөрөөсөн хүний хувьд хүүхдийн хөгжил гэдэг зүйлийг хэрхэн харж юугаар тодорхойлох нь үр дүнд илүү ойр гэж та хардаг вэ? гэсэн асуултаар яриагаа эхлүүлье.

Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн хөгжил боловсролын тухай эрэл хайгуул бол бидний хамгийн их сонирхох ёстой сэдэв юм. Учир нь энэ аль ч нийгмийн гэр бүлээс эхлээд улс орны бүх асуудлын зангилаа үүнд л байдаг. Тиймээс бид хөгжил боловсролыг хэрхэн ойлгож хүхдүүдэд ямар арга замаар хүргэх вэ? гэдэгтээ маш их анхаарах хэрэгтэй нь мэдээжийн зүйл юм.

Хүүхдийг хүний хөгжлийн насных нь хувьд 0-5 буюу балчир, 6-12 буюу бага,13-аас дээш буюу өсвөр нас гээд ангилдаг. Балчир нас буюу сургуулийн өмнөх боловсрол мөн бага ангийн сурагчдын хөгжилд багш эцэг эхчүүд маань илүү өргөн хүрээгээр анхаарах цаг болсон гэж юуны өмнө хэлмээр байна. Цэцэрлэгийг боловсрол, сургалт, хүүхдийг хөгжүүлж байгаа газар гэхээсээ илүү  харах үйлчилгээ төдийхнөөр бодох нь сул тал болдог. Гэтэл 0-5 нас бол хүүхэд далд ухамсраараа аливааг сурдаг, тархины хөгжлийн 80-90 хувь нь бүрэлддэг нас шүү дээ. Энэ үед тухайн хүүхдэд юу зааж юу чиглүүлж ямар чадварыг нь хөгжүүлнэ хүүхэд тэр чинээгээрээ цаашдаа хөгжинө гэсэн үг. ЕБС-ийн хувьд академик сургалт буюу Математик, Монгол хэл, Англи хэл гэх зэргээр үндсэн хичээл ороод явдаг. Эндээс хүүхэд уншиж бичиж сурах, тоонуудыг нэмж хасах гэх зэрэг томъёолсон боловсрол олж авч байна. Гэтэл хүүхдүүдэд маань яг хэрэгтэй,амьдрах ухаанд суралцуулах,ирээдүйд дэлхий нийтэд хөл зэрэгцэн алхаж чадах 21-р зуунычадваруудыг хичээлээрээ дамжуулан давхар хүргэж чадаж байна уу? гэдэг бас нэг бодох асуудал. Яагаад гэхээр дэлхий глобалчлагдаж, техник технологи өндөр хөгжиж байна шүү дээ. Энэ нь биднийг цээжээр бодуулах шаарлагагүйгээр цахим хэрэгсэл компьютер гээд бүх зүйл бидний өмнөөс хийгээд эхэлж байна. 2030 он гэхэднийтдээ 2 тэрбум гаруй ажлын байр үгүй болно гэсэн судалгаа гарсан байдаг. Харамсалтай боловч энэ үнэн. Яагаад гэхээр дижитал технологиор хүнийг орлуулж болох тэр замыг аль хэдийнээ судлаад хийгээд эхэлчихсэн. Тэгэхээр хүүхдүүдээ автоматаар бодуулж, автоматаар сэтгүүлэх, цээжлүүлэх гэж оролдохоос илүүтэйгээр тухайн хүүхдийн Soft skills буюу уян чадварыг хөгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй байнагэж боддог. Тэр ч утгаараа эдгээр чадварыг хөгжүүлэх арга замуудыг эрж хайн судалж,тодорхой хэмжээнд бид нэвтрүүлэн ажилласаар л байна.

-21-р зууны чадамж гэж та түрүүн яриандаа дурдлаа.Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

21-р зууны чадамж дотор5C чадвар гэж их яригдаж байна л даа. Эдгээр нь Creativity буюу бүтээлч Critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар, Collaboration буюу багаар ажиллах чадвар, Communication буюу харилцааны чадвар, Character education буюузан чанарын чадварууд гээд байдаг.

Энэ таван чадвар сууж өгснөөр хүүхдүүд  техник технологиос ялгаатайгаар бусадтай сайхан харилцаж, өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийгөө таньж мэдсэн, нөгөө талаасаа аливаа асуудлыг барьж аваад шийдвэрлэх арга замыг хайдаг ийм чадваруудтай болох бүрэн боломжтой. Ийм хүүхдүүд л 20, 30-н жилийн дараа ажлын байранд маш их хэрэгтэй болно. Тиймээс одооноос хүүхдүүддээ зүгээр тоо хүрд цээжлүүлээд, үсэг цээжлүүлээд байхаас илүүтэйгээр эдгээр чадваруудыг нь сургууль болоод та бүхэн дэмжиж чадаж байна уу? хэрэв чадахгүй бол хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна л даа.

-Эдгээр чадваруудыг ямар арга замаар хүрэх боломжууд байдаг талаар бага ч болов мэдээлэл өгвөл? Жишээ нь “Q Education Group”-ийн хувьд үүнд зориулагдсан сургалт хөтөлбөр гэж мэдээж байгаа байх.

Тэгэлгүй яахав. Бидний хэрэгжүүлдэг Кембриджийн Англи хэлний хөтөлбөр нь зөвхөн хэлний мэдлэгийг хөгжүүлээд зогсохгүй Content-based буюу агуулгаараа дамжуулан хүүхдэд 21-р зууны чадамжыг олгох, амьдралын үнэ цэнэ, танин мэдэхүйн мэдлэг олгож байна. Цаашлаад Кембриджийн Англи хэлний шалгалт болон IELTS шалгалтанд бэлдэх суурийг тавьж байна. Мөн бидEQ буюу нийгэмшихүй,сэтгэл хөдлөлөө удирдах чадварын хөтөлбөрийг 2017 оноос хойш судлаад, хэрэгжүүлээд, багш нараа бэлдээд явж байна. Үүний хүрээнд QKiddyZтөсөл хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг болоод хүүхэд хөгжүүлэх төвийн сургалтандаа нэвтрүүлсэн байдаг. Мөн манайд сурдаггүйч гэсэн энэ талаар тодорхой мэдлэг чадварыг хүүхдүүд маань олж авч байгаасай гээд үлгэрийн болоод дасгал ажлын номыг ч цувралаар гаргаад эхэлсэн л дээ.Арга зам гэхээр хамгийн түрүүнд эхлээд мэдрэмжүүдийг нь, өөрийг нь өөрт нь танилцуулах. Учир нь өөрийгөө таньж мэдсэн, өөрийгөө удирдах чадвартай,өөртөө итгэлтэй хүн байна гэдэг бусадтай зөв харьцдаг, өөрийгөө зөвөөр илэрхийлэх,өөртөө төрж байгаа сөрөг бодлуудтайгаа ажиллаж эерэг болгох чадварт төлөвшдөг. Тиймээс л үүнийг бид Англи хэлтэй хослуулж, олон талт хөгжлийг дэмжихийг зорьсон.

Нөгөө талаасаа Nutty scientists буюу дэлийн 40-н улсад амжилттай хэрэгждэг STEAM шинжлэх ухааны боловсролын шилдэг хөтөлбөрийг бид мөн албан ёсны эрхтэйгээрнэвтрүүлж байна. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, уран зургийн хөтөлбөрөө сонирхолтой туршилт үзүүлбэрүүд дээр тулгуурлан хэрэгжүүлдэг. Энэ нь хүүхэд өөрөө бүхнийг оролдож, туршиж, хөгжилтэйгөөр, адал явдалтайгаар танин мэдэх, бүтээлч байх хамгийн шилдэг арга зам, эрх чөлөөг хүүхдийн ертөнцөд бий болгодог.  Зааж байгааарга барилаас хамааран хүүхдүүд тэр бүр шинжлэх ухааны хичээлд дурлаад байдаггүй. Хэдэн элемент томъёо бодоод цээжлээд суух биш үүсэл гарал нь юу вэ, үүний үр дүнд юу бий болох вэ гэх мэтчилэнгээр хамгийн чухал нь өөрөө хийж туршиж, эргээд тэндээсээ туршлагажин, алдаж онож асуулт гаргаж хариултыг нь олж байснаараа хүүхдийн асуудлыг шийдвэрлэх болоод шүүмжлэлт сэтгэлгээ хөгжиж байдаг.

-Хүүхдийг сурахад дурлуулах гэсэн нэг чухал утга эндээс гарч байна аа даа?

Мэдээж тийм. Эцэг эхчүүд дан ганц Англи хэл сургачих юм бол болчихно гэж ойлгодог. Гэхдээ ингэж хайрцаглах нь хангалттай биш л гэж хэлмээр байна. Англи хэлийг мэдээж сурч болно. Гэхдээ түүгээрээ  дамжуулаад танин мэдэхүй болоод 21-р зууны уян чадваруудад давхар суралцаж баймаар байгаа юм.Тиймээсдэлхий дахинд ямар мэдлэг чадвар хэрэгтэй байгааг ойлгож хүүхдийнхээ онцлогийг таньж мэдэн олон талт сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүй, хөтөлбөрийг барьж авахыг зөвлөмөөр байгаа юм. Англи хэл сур гээд ямар нэгэн сургалтанд өгчихөөр зарим хүүхэд дуртай байдаггүй. Гэтэл туршилттай, ШУ-тай хослуулчихаар сонирхол нь төрөх жишээний.Хүүхэд гэдэг чинь өөрөө шинийг олж нээх турших маш их хүсэлэрмэлзэлтэй шүү дээ. Тиймээс л энэ арга зүйг ашигласнаараа нэг талаасаа танин мэдэхүйгээ хөгжүүлж, нөгөө талаасаа Англи хэлний мэдлэгээ дуртайгаар дээшлүүлэх боломж болох юм.

-Олон талт сэтгэлгээ гэдэг дээр та дэлгэрүүлбэл. Мөн хүүхэд бүхэн өөр гэдэг шүү дээ. Онцлогийг нь үнэн зөв таньж мэдэхийн тулд яах ёстой талаар энгийн зөвлөгөө өгвөл?

Хүн бүхэн өөр. Бид ч гэсэн дахин давтагдашгүй онцлогтой байгааг та анзаар ч л байгаа байх. Нэг айлын 3-н хүүхэд байлаа гэхэд гурвуулаахүсэл, сонирхол, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжийн хувьд хүртэл өөр байдаг шүү дээ. Тиймээс аав ээж мөн багш сурган хүмүүжүүлэгч нар ч хүүхдийг ажиглаж мэдрэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ ч битгий хооронд нь харьцуулаарай. Найзынхаа хүүхдийг хүүхэдтэйгээ харьцуулдаг, хамаатныхаа тэр ийм байна, энэ ийм сайн сурч гээд л харьцуулах тохиолдол олонтаа. Гэтэл хүүхдийн суралцах хурд, сэтгэлгээний хурд өөр өөр байдаг. Энэ онцлогийг нь мэдэхгүйгээр нэг хүүхдээ нөгөөхтэй  нь харьцуулаад ирэхээрээ хүүхдэдээ дааж болшгүй ачаа үүрүүлэх, дарамтанд оруулах, цааш суралцах хүсэлгүй болгох үр дагаварууд гараад ирдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ ажиглаад Англи хэл хэрэгтэй байгаа юм уу? зан төлөвийн хувьд өөрийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй байгаа юм уу? бэрхшээлийг даван туулах чадвар чухал юм уу? гэх зэргээр олж хараад түүнийх нь дагуу хөгжүүлбэл их зүгээр.Өөр онцлогтой хүүхдүүдийг бусадтай адилхан нэг зүйлрүү хошууруулж битгий хүчлээрэй л гэсэн үг. Энэ нь суралцах гэдэг зүйл  хүнд хэцүү дарамт гэсэн ойлголтыг өгөх магадлал болчихдог. Тиймээс маш сайн ажиглагч байцгаах л хэрэгтэй. Манай дээр ч гэсэн сэтгэхүйн онцлогийг тодорхойлох тестийг авдаг. Магадгүй энийг бас өгөөд тодорхойлуулж ч болно шүү дээ.  

-Хүүхдэд зориулсан сургалт ер нь ямар байх ёстой юм бэ? Энэ мэдээж ойлгомжтой мэт санагдавч бид цагаа тулбал бас л мэддэггүй шүү дээ.

Хүүхдийн сургалт энгийн,хөгжилтэй, сонирхол татсан байвал зүгээр. Түүнээс биш  хэт чанга жишээ нь долоо хоногт тэдэн үг цээжлэх ёстой гэх ч юм уу? шахах хандлагаар явбал яахав тухай үедээ үр дүнтэй мэт санагдаж болно. Гэтэл дэлхий дахинд үг цээжлэх гэдэг арга барил аль хэдийн хуучраад удаж байна. Тэгэхээр үг цээжилсэнгүй гэж хүүхдээ буруутгахаасаа өмнө юу сонирхож байна. Ямар чадварыг нь дээшлүүлмээр байна гэж хүүхдээ өөрөө суралцахад нь дэмжиж өгөөсэй гэж хэлмээр байна. Ер нь бол суралцах чадварт суралцуулах нь мэдлэгийг хүчээр цээжлүүлэхээс илүү хүүхдийн хөгжлийг тодорхойлдог л доо. Түүнчлэн хүүхэд болгон сэтгэхүйн өөрийн гэсэн онцлог, арга барилтай байдаг. Зарим нь бие хөдөлгөөнөөр, зарим нь харж суралцдаг зарим нь бичиж тэмдэглэж, зарим нь ном уншиж аливаа зүйлийг задлан шинжилж, зарим нь логикоор аливааг бодож сэтгэдэг гээд олон талтай байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ онцлогийг нэгдүгээрт таньж мэдээд түүнийх нь дагуу сурахад дэмжвэл их үр дүнтэй.

-Суралцах сэтгэлгээ, өсөх сэтгэлгээний талаар та тодорхой мэдээллийг өгвөл?

Хүмүүсийг дотор нь 2 хуваагаад байна л даа. Нэг нь Fixed mindsetбуюу тогтмол сэтгэлгээтэй нөгөөх ньGrowth Mindsetбуюу өсөх суралцах сэтгэлгээтэй гэж.  Fixed mindsetхүний хувьд юмыг яг л байгаагаар нь ингэдэг, ийм л байх ёстой гэж хардаг. Алдаа гаргасан тохиолдол айгаад,халшраад ахиж тэр зүйлийг хийхээсээ хойш зугтаадаг. Суралцаж засаж залруулж болно, чадна гэдэгтээ итгэдэггүй. Ийм хүмүүсээс “Чадахгүй байхаа, болохгүй байхаа, Больё доо гэдэг үг их гардаг. Харин Growth mindset-тэйхүн бол “Би энэ удааалдсан. Гэхдээ дараагийн удаа хичээнэ,засна залруулна” гэж тэмүүлж чаддаг. Тиймээс ийм сэтгэлгээний чадварыгбий болгоход ердөөсөө л эцэг эхчүүд, багш нарын арга барил маш чухал. Гэтэл аав ээжүүд багахан алдаа гаргангуут нь л маш их шүүмжилж, хүүхдийнхээ өмнө чулуун хана үүсгэдэг тохиолдол их. Чи чадсангүй, чи чадахгүй байна гээд хүүхдэдээ хэлчихдэг. Гэтэл тэр хүүхэд хэт их загнуулснаасаа болоод хэт их шуумжлүүлснээсээ болоод нээрээ л би чадахгүй юм байна гээд тогтмол, нэгэн хэвийн сэтгэхүйтэй болж хайрцаглагдаж байдаг. Ийм хүүхдүүдтом болоод өөртөө итгэлгүй, сул дорой шинэ зүйл хийхээсээ айх, хийгээд алдсан тохиолдолд улам доошоо ороод нурмайх жишээний. Тиймээс  хүүхдийн өсөх суралцах сэтгэхүйг хэрхэн яаж өсгөх вэ? гэхээр алдсан ч энэ алдаанаас юуг сурсан бэ? засаад яаж сайжруулж болох вэ? гэжбагш эцэг эхчүүд ярилцдаг дэмждэг байх хэрэгтэй юм. Тэгвэл тухайн хүүхэд алдаа гэдэг зүйлийг хүн болгон л гаргадаг. Гэхдээ засаж залруулж болдог юм аа гэсэн сэтгэхүйтэй болж төлөвшиж байдаг. Энэ ньцаашдаа байнга өөрөө суралцдаг,заавал эцэг эхээрээ бүхнийг хэлүүлээд загнуулаад байлгүйгээр урагшилсан сэтгэлгээтэй хүн болоход нь маш их нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудад л гэхэд бага ангийн хүүхдүүдийг харандаагаар бичүүлэхийг санал болгодог. Энэ ямар учиртай гэхээр хүүхдийг нэг ёсондоо алдаагаа засах боломжийг олгож байгаа хэрэг. Муухай буруу бичих бол бага ангийн хүүхэд бүрийн эхний асуудал байдаг шүү дээ. Тэгвэл үүнийгээ баллуурдаад засаад бичих боломжтой юм аа гэдгийг л ойлгуулах гээд байгаа нь энэ юм. Харин бид нэгдүгээр ангиас нь эхлүүлээд л үзгэн балаар бичүүлээд л байна. За тэгээд муухай бичих, алдаатай бичих үед ард нь улаанаар тодоос тод буруу гээд бичээд үлдээчихдэг. Энэ бол хүүхдийн сэтгэл зүйд хүртэл маш эмзэгээр нөлөөлдөг. Зарим үед би угаасаа л алдаа гаргадаг гээд бүр нөгөөхөө тоохоо болих нь ч байна. Тэгэхээр хүүхдийн алдааг хэт том болгож дөвийлгөж буруутгахаасаа илүү засаж болдог гэсэн сэтгэлгээг суулгах нь ирээдүйн өсөх сэтгэлгээтэй иргэнийг бий болгоноо л гэсэн үг.

-Тэгэхээр хүүхдийн хөгжил гэдэг зүйлийг арай өргөн хүрээгээр, арай илүү мэдлэгтэйгээр, сэтгэлзүйн үүднээс нь маш сайн харж чиглүүлэх хэрэгтэй гэж таны ярианаас илүү их ойлголоо.

Тэгэлгүй яахав. Бага насны хүүхдийн хөгжлийг бичиг үсэг тайлах төдийхнөөр битгий хараасай. Яг тэрэн дээр нь алдаа оноог нь ярихдаа л өөр чадварыг суулгаж байгаасай. Зан төлөвшил гэдэг зүйл яаж бий болдог вэ? гэхээр наад зах нь эргэн тойрон, гэр бүл, анги хамт олны хүрээлэл нийгмээс авч байгаа сэтгэл хөдлөлүүдийн нийлэмжээс зан төлөв тогтдог. Тэгэхээр нэг ёсондоо хүүхэд маань сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ багаасаа таниад удирдаад сурчих юм бол зөв зан төлөвшлийг бий болгож авах бүрэн боломжтой. Багш болоод гэр бүлийн харилцаа хандлагаас ирээдүйд итгэх итгэл, суралцах сэтгэлгээ хөгжиж байдаг. Заах арга зүй хөгжилтэй, элэгсэг байвал хүүхэд өөрөө хийж үзээд, алдаанаасаа айлгүй асууж тодруулаад тэндээсээ цааш урагшлах арга замуудыг оролдлогоор эрж хайдаг. Мөн маш нарийн боловсруулсан хөтөлбөр гэдэг зүйл багш болоод сургуулийн цааш явах чиг замыг зааж өгч байдаг. Тэгхээр хөтөлбөр, заах арга зүй, багш, эцэг эх болоод хүүхдийг ойлгож хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан зүйлүүд нэгдэл болж байж хүүхэд илүү хөгжиж, ирээдүйд гэр бүлдээ,нийгэмдээ үнэ цэнийг бүтээсэн хүн болно. Бид хүүхдүүдээ өөрсдөөсөө хэд дахин илүү байгаасай л гэж хүсэж анхаарах зайлшгүй шаардлага өнөөгийн нийгэмд байна шүү дээ. Амьдрах нөхцөл өөр болж минут секунд тутамд хөгжиж байгаа энэ нийгэмд хүүхэд маань эрүүл сэтгэлзүйтэй өөрөө өөрийнхөө стрессийг зохицуулж чаддаг, өөрийн болоод бусдын үнэ цэнийг ойлгодог байгаасай гэж бид бүгд л хүсэх нь дамжиггүй.Тиймээс 20-р зууны боловсролыг хангалттай гээд яваад л байвал манай боловсролын систем юу болох билээ. 21-р зуунд дэлхий дахинд юу зааж, хүүхдүүд юунд суралцах нөхцөл үүсч байгааг ЕБС-иараа ч бусад арга замаар ч олгохын төлөө томчууд бид зорих л хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс ч манай хамт олон өөрийнхөө хэмжээнд үүнд чиглэж ажиллаж байгаа маань цаашаа түгэн дэлгэрч, олон хүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа. хүүхдийн хөгжил төлөвшил мэдээж бүх цаг үеийн хамгийн чухал сэдэв. Энэ чиглэлээр тодорхой хэмжээний мэдээлэл мэдлэгийг ярилцлагаас маань авах байхаа гэж итгэж байна. Цаашдын зорилгод нь амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. 

 

Q Education Group” Хүүхэд хөгжлийн цогц төв 2019-2020 оны хичээлийн жилийн ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРӨӨР хэрэгжих НЭГ ЖИЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТ-өө элсэлтээ авахад бэлэн боллоо.

2019.09.16 эхлэх энэхүү цогц хөтөлбөр нь 7-12, 13-15 насны хүүхдүүдийн олон талт сэтгэхүйн онцлогийг дэмжих ба тэдний сурах сэдлийг бий болгох, XXI зуунд хэрэгтэй чадваруудыг хөгжүүлэх зорилготой юм.

НЭГ ЖИЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТ:

CAMBRIDGE ENGLISH – Кембриджийн Англи хэлний хөтөлбөр

QKiddyZ –EQ буюу хүүхдийн сэтгэл хөдлөлийн оюуны ухааны хөтөлбөр

NUTTY SCIENTISTS - Сонирхолтой STEAM буюу ШУ-ны хөтөлбөр багтах болно.

 

Д. Чанцал

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.