2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хoнг Конгчууд хотоо аврахыг Дональд Трампаас хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг

Өөртөө засах онцгой эрхээ хадгалж үлдэх гэсэн Хонг Конгчуудын тэмцэл 14 дэх долоо хоногтоо үргэлжилж байна.

Ням гарагийн өглөө олон мянган хүн Хонг Конг дахь АНУ-ын консулын байрны гадна жагсаж, хотоо аварч өгөхийг ерөнхийлөгч Дональд Трампаас хүссэн байна.

Тэд АНУ-ын төрийн дууллыг дуулж, төрийн далбааг нь мандуулж, “Эрх чөлөөний төлөө тэмцэлд Хонг Конгтой нэгдэнэ үү”, “Бээжинг эсэргүүцэж, Хонг Конгийг аврая” зэрэг уриа, зурагт хуудас барьсан байв.

Жагсагчид консулын газарт өөрсдийн хүсэлт шаардлагыг гардуулж өгсөн байна.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны гэрээ байгуулахаас өмнө Хонг Конгийн хямралыг хүмүүнлэг аргаар шийдэхийг Хятадын талд уриалж байсан юм. Үүнээс өмнө тэр уг асуудлыг Хятадын дотоодын хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж, шууд оролцохоос зайлсхийж байжээ.

Хонг Конг хот 1997 онд Британийн захиргаанаас Хятад улсад “нэг улс, хоёр систем” зарчмын дор өөртөө засах онцгой эрхтэйгээр шилжсэн.

Гэвч Хонг Конгийн иргэдийн зарим хэсэг энэ эрхийг нь Бээжингийн эрх баригчид устгаж байна гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгийн захирагч Кэрри Лам хямралын гол шалтгаан болсон гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн буцааж татах шийдвэрээ зарласан.

Хонг Конг нь бүр Британийн колоничлолын үеэс бие даасан шүүх засаглалтай байсан юм. Гэвч ажиглагчид Ламын шийдвэрийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж үзэж байна.

АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намынхан “Хонг  Конгийн хүний эрх, ардчиллын акт” хэмээх хууль санаачлаад байгаа. Энэ хуулийн дагуу Вашингтоны засаг захиргаа жил бүр Хонг Конгийн нөхцөл байдлыг үнэлж, тус хотын хараат бус байдалд аюул учруулсан Хятад, Хонг Конгийн албан тушаалтнуудыг “хар жагсаалт”-д оруулж байхаар тусгажээ.

Өчигдөр жагсагчдаас АНУ-ын консулд гардуулсан хүсэлт шаардлагад дээрх хуулийг даруй батлахыг уриалсан байна.

Ням гарагт мөн Хонг Конгийн ардчилсан хүчний удирдагч Жошуа Вонгийг нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Түүнийг батлан даалтын нөхцлийг зөрчсөн гэж буруутгасан байна. Таван жилийн өмнө болсон “шүхэртэй хөдөлгөөн”-ийг зохион байгуулалцаж байсан Вонг наймдугаар сарын 30-ны өдөр цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа батлан даалтаар суллагдаж байв.

Түүнийг зургаадугаар сард болсон зөвшөөрөлгүй цуглаанд оролцож, бусдыг оролцохыг уриалан дуудсан гэж буруутгасан юм.

Батлан даалтаар суллах нөхцөлд АНУ, Германд зорчихыг нь хориглоогүй тул баривчилгааг алдаатай болсон гэж үзэж байгаагаа Вонг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x