ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Улаанбаатар-Дарханы зам засварын ажил гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцална

ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц наймдугаар сарын 25-ны байдлаар 23.74 хувьтай байна.

Багц бүрийн ажлын явцыг танилцуулбал:

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна.  
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ.

Уг хуралд Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд, ЗТХТ ТӨҮГ-ын захирал Р.Буд зэрэг яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Б.Энх-Амгалан сайд хурлын эхэнд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн талаарх дүн мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөн, ажил нь удаашралтай байгаа 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендерийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулав. 

Мөн тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч "Чайна эстэйт констракшн" ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.  

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна.

Салбарын сайдын зүгээс гүйцэтгэгч талынханд ажлаа эрчимжүүлж, чанартай хийж гүйцэтгэж, түр замыг хурдан тавьж дуусгах, үерт эвдэрсэн түр замыг яаралтай засаж дуусгах, графикт хугацаандаа ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг сануулаад, гүйцэтгэлийн ажилд тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлуудыг хууль, журмын дагуу шийдвэрлэж ажиллахыг яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

 

 

Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [27.123.214.2] 2019/9/4
Хятад болон ОХУ-д ингэж түр зам хийж байгал орчныг сүйтгэдэггүй. Шинэ замаа хажуугаар нь шууд тавьдаг эсвэл хуучин замынхаа аль нэг урсгалыг нь түр хаагаад өргөтөдөг гэж байна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/9/4
Баруунхараад байрлаж байгаа Хятадын замын компанийн дарга нь танай сайд ирээд хугацаанаасаа өмнө хийж дуусга, замыг энэ жилдээ багтааж нээ гэж загнасан. Бид чанаргүй зам тавих хүсэлгүй, тэгээд ч засгын газартай хийсэн гэрээ нь 2020 оны 6 сарын 30-д шинэ замыг дуусгахаар гэрээлсэн тул гэрээний хугацаанд чанартай зам тавина гэдэгээ хэлсэн. Танай сайд уурлаад гараад явсан гэж байна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.136] 2019/9/2
ulaan haltuur yum hiij bgaa daa
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.12] 2019/8/31
ххэ манй эн сайдас нөгө сайн найзуд цочиху???
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2019/8/30
Ene heden erguunuud 6 sra gargaj baij tenderee zarlasan yum cin yaaj amjih bilee? Kompaniud ni yamar ch beltgelgui, hun huch mashin tehnikee ch beldej amjihgui. ene bol tsever yaamniihnii buruu shuu, ayagui bol heden guitsetgegch ruu chiheed unguruh ni
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2019/8/30
Энэ гэж нэг жон жон гэсэн дуутай олхиогүй сайданцар нэг бнаа
0 | 0 Хариулах
ЖОЛООЧ [66.181.186.110] 2019/8/29
ЭНХАМГАЛАН ЭНЭ ЗАМЫГ ТАВИУЛЖ ЧАДАХГҮЙ !!! ЗУУН АЙЛЫН 1.6 КМ ЗАМЫГ СТАНДАРТЫН ДАГУУ ТАВИУЛЖ ГҮЙЦЭТГҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ЮУН ДАРХАНЫ ЗАМ ЮУН НАЛАЙХЫН ЗАМ !!! ХУУЧИН БАЙСНААСАА ДОРДУУЛСАН ЗАМ НЭРТЭЙ ТАМ БИЙ БОЛНО !!! ЛҮНГИЙН ЗАМЫГ МАН-ЫН ДАМБАОЧИР ЯАЛАА !!!
0 | 0 Хариулах
Хэхэ [202.126.89.30] 2019/8/29
Бушуу туулайн үлгэр болно доо
0 | 0 Хариулах
Irgen [64.119.27.66] 2019/8/29
bi 2019onii8. sariin28nii odor darhanaas Ub zvg yawlaa gewch ajil hiijbsn 1l ekski 4.5 howo harlaa oor yum yu ch harsangci end temd ger barisand camp bh bolowch bvgd hodolgoongvi bodit vnen
1 | 0 Хариулах
ОД [87.98.244.136] 2019/8/29
Энэ комм бичиж байгаа хүмүүс хөөрхий дөө хийх ажилгүй, хар муу энерги цацсан хоосон толгойтнууд л байх юм даа. Юу ч мэдэж ярьж бичиж байдын хөөрхйи
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.18] 2019/8/29
Авилгал авч тэндэр өгчихөөд араас нь шал худлаа ингэж ярих хэрэг юу байна аа.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.234] 2019/8/29
[хориотой үг] nevada mujid horiotoi 51r busruu yvdag 987 km avtzamiig bi gantsaaraa l barihad 7 sar l bokson [хориотой үг]. ed nar lalruud 3000laa baij 200 km zamiig duusgaj chadahgui boroo shooroo gej shaahiin. Amerikiin nevadad har salh tornado taipum udur bolgon shahuu bolj bhd barij l bailaa. 51r busiin hari garigiinhan tui ch tyslaaguumdag
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.252] 2019/8/29
Ам л ангайвал бороо орсон гэж шаахийн. Бороо ороод ороод энэ замын цагдаагийн гүүрийг тавьж байгаа хятадууд бүр 11 сард дуусгах гүүрээ шахуулаад 9/15-нд нээхээр болчихоод байшд. Муу хужаа гэж суухын оронд юм сур лалруудаа. Гэрээ цуцлана гэж нааж байна. Цуцлаад яах юм, бас нэг авилгалын компани орж ирнэ. Тэр хооронд энэ ДАРХАН УБ ХООРОНДЫН АМЬДРАЛ СҮЙРЛЭЭ НОВШНУУДАААААА!!!!!!!!!!!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.141] 2019/8/29
Анхнаасаа төлөвлөлт буруу байсан. 4 эгнээтэй барих байсан юм бол хуучнаа нураалгүй шинэ замаа барьчаад дараа нь хуучнаа хуулаад барих ёстой байсан. Энд яамны 100 хувийн буруу байна.
6 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/8/29
ЭНЭ САЙДЫН САЛБАРТ БОЛЖ БАЙГАА 1 ЮМ БАЙНА УУ?
3 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/8/29
АНХНААСАА Л МОРДОХЫН ХАЗГАЙ БАЙСАН, НУРААХДАА САЙН БОЛОВЧ БАРьЖ ЧАДДАГГҮЙ МАЛНУУД...
4 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.78] 2019/8/29
Буцаагаад шүүхдвэл манай төрийхөн өөрсдөө гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй байдаг юм дөө.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.201] 2019/8/29
Энэ сайданцар ч дээ, намар нилээд чяцага савируулах вий, ай хөөрхий гэж...
6 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/8/29
ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ НЭРТЭЙ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМД БҮХ ТӨРЛИЙН ЧЕЙНЖҮҮД ООДОРЦГООЖ БАЙНА. БЕНЗИНИЙ, ВАЛЮТЫН, МАХНЫ, АВТОМАШИНЫ, ОЮУТНЫ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГЭЭД ХУЮАЛЗГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.209] 2019/8/29
Гэрээгээ биелүүлж чадахгүй бол хурдан цуцал .Хариуцлаггүй, чадваргүй юмнуудаасболоод ард түмэн яаж хохирч, зовж байгааг хардаа
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/8/29
ТҮҮХИЙ ЭДИЙН ЧЕЙНЖЭЭР САЙД ХИЙЛГЭЭД БАЙГААРАЙ ТЭГЭХЭЭР ЧИНЬ УЛС ОРОН АРД ТҮМЭН БҮХ НАСААРАА ТАРЧИЛДАГ ЮМАА
3 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/8/29
ЧАДВАРГҮЙ САЙД, АРЧААГҮЙ ТӨР, ДАМПУУРСАН УЛС...
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/8/29
2 сарын хугацаанд 23 хувьтай гэхээр өвлөөс өмнө яагаад ч амжихгүй юм биш үү
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.92] 2019/8/29
Худлаа гар
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.46] 2019/8/29
Гэрээ хийсэн ажил хариуцаж буй яамны хүмүүсийг бүгдийг нь шоронд хий.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.228.118] 2019/8/29
arai iim shoron setgehuitei baij bolkue
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.46] 2019/8/29
Муусайн юмнууд өөрсдөө зам тавих хөрсөө ч судлаагүй тээр орой нээлт мээлт хийж мээкээтчихээд. Мэргэжлийн хүмүүс нь мэдэж байгаа. Яамны хэдэн тэнэгүүдийн балгаар хамаг юм сүйрсэн. Мөнгөгүй яаж зам барих ? Хүмүүс нь цалингүй ажиллаж байгаа та нар мөнгө өгөхгүй байгаа гэсэн.
7 | 1 Хариулах
1 [202.131.228.167] 2019/8/29
Ene neg bas ajil hiij chadkuu, bahan pop baagii bna
6 | 0 Хариулах
Зочин [66.181.166.196] 2019/8/29
llr yuma
2 | 0 Хариулах
Зочин [112.72.11.116] 2019/8/29
Гэнэт одоо хугацаа шахахаар чанарт нөлөөлөх үү сайдаа
10 | 0 Хариулах
Зочин [202.131.228.118] 2019/8/29
Harin tiim yag l tegj asuumaar baina daa. Ankhnaasaa tolowlogoogoo shahaad shaardaad hyanaad yawahgui
1 | 0 Хариулах
Зочин [174.198.19.5] 2019/8/29
Naadah chini medhgv e
1 | 0 Хариулах