Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголчууд БНСУ-д зорчих визийн журамд орсон ӨӨРЧЛӨЛТҮҮД

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамд оруулсан өөрчлөлтийг олон нийтэд танилцууллаа.

БНСУ-ын Элчин сайд Кин Канг Мүн "БНСУ болон Элчин сайдын яамны зүгээс 2017 оны наймдугаар сараас эхлэн монгол иргэдийн  визийн бүртгэл, шалгахтай холбоотойгоор системийг сайжруулах болон энгийн иргэн хууль бус үйлдлийн хохирогч болохоос сэргийлэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн.

2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр БНСУ-д зорчих монгол иргэдийн олон удаагийн визийн нөхцөлийг өргөтгөж, визийн журамд томоохон өөрчлөлт орсон байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр шуурхай шалгах, хүмүүнлэгийн шалтгааныг харгалзан үзэх гэх хоёр зүйлд голчлон анхаарсан.

Солонгосын Элчин сайдын яаманд таньдаг хүнтэй байх, Консулыг таньдаг байх нь визийн хариу эерэг гарах шалтгаан биш. Мөн визийн хариутай холбоотой  залилангийн хэрэг гарч буй тул энгийн иргэд хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна" хэмээв. 

БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс виз олгох журамд дараах өөрчлөлтүүд орсон байна. 



БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах тухай

Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх

  • 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна.
  • Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(Е-9) ажиллаж буй гэр бүл

  • Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана. 

Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс)

  • Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан

ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх)

  • ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.

Хууль бус үйлдэлд авах арга хэмжээний тухай

Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг / чангатгах (9-р сарын 16-ны дотор)

  • ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах

Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр)

  • Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах

Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх)

  •  Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах.
  •  2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх

Бусад өөрчлөлтүүдийн тухай

Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлэх 

Олон удаагийн визийн нөхцөлийг нэмэгдүүлэх тухай (Бодлогын санал )

  •  Бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн Солонгос хэлний багш нар, тэдний гэр бүл