Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сансрын хөлөг сарны гэрэл зургийг анх удаа буулгаснаа дэлхийд ирүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын саран дээр буулгахаар илгээсэн хөлөг дэлхийн дагуулын гэрэл зургийг анх удаа буулгасныг тус улсын сансар судлалын хүрээлэн нийтэд үзүүлжээ.

Чандраян-2 хөлөг Лхагва гарагт сарны гадаргаас 2,650 км зайнд байхдаа энэхүү гэрэл зургийг буулгасан байна.

Энэтхэг улс долдугаар сарын 22-нд саранд хүрэх хөлгөө дэлхийгээс хөөргөж байв.

Чандраян-2 хөлөг наймдугаар сарын 19-ний өдөр сарны тойрог замд орсон бөгөөд гадаргуу дээр нь есдүгээр сарын 6-ны өдөр буухаар төлөвлөжээ.

Хамгийн нарийн төвөгтэй энэхүү ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадвал Энэтхэг улс АНУ, Орос, Хятадын дараа саран дээр буусан дэлхийн дөрөв дэх улс болж түүхэнд бичигдэнэ.

Тус улс Чандраян-1 хөлгийг 2008 онд сар руу илгээж байсан нь газардалгүй, зайнаас радарын судалгаа гүйцэтгэж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today