Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын нээлт, хаалтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” сэдвийн дор зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгуулахаар болжээ.

Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилыг уялдуулж ийнхүү нэрлэсэн аж.

Нээлт хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл,

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын:

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир
Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч: Б.Цогнэмэх
Ерөнхий менежер: П.Цэрэндагва
Ерөнхий Зураач: О.Баярмагнай
Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажиллаж байна.