Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Британид оршин суугаа Монгол эхчүүдэд "Алдарт эх"-ийн одонг гардуулж өгчээ

ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эх”-ийн II одонгоор шагнагдсан Британид оршин суугаа Монгол иргэдэд одонг нь гардуулж өгсөн байна.

Цэцгээ овогтой Сарантуяа, Сүхээ овогтой Солонго, Лхагва овогтой Цэцэгсайхан, Сосорбурам овогтой Дуламдорж нарыг Элчин сайд Н.Тулга 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч, одонг гардуулан өгч, баяр хүргэжээ.

Хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй бол II одон, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй бол I одон авдаг билээ.

Энэ жил Алдарт эхийн нэгдүгээр одонг 611, хоёрдугаар одонг 8,853 эх авсан юм.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам