• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов.

Удирдах зөвлөлийн 8 суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. Сонгууль нууц санал хураалтаар явагдсан бөгөөд Монгол Улс олонхын саналыг авч, 2019-2022 онд тус байгууллагын Удирдах зөвлөлд ажиллахаар боллоо.

Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг 3 жил тутам Комиссын гишүүн орнуудаас сонгодог. Энэхүү хүрээлэн Япон Улс нутаг дэвсгэрт байрладаг тул тус улс Удирдах зөвлөлийнх нь 9 дэх гишүүнээр шууд сонгогддог.

Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг