Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

700 орчим хүнд санаатай ДОХ тараасан байж болзошгүй эмчийг Пакистанд шалгаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пакистан улсын өмнөд бүсийн Ратодеро хотын эмч Музаффар Гангарогийн өвчтөнүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхнээс ДОХ өвчний халдвар авсан нь тогтоогдож эхэлжээ.

Саяхан Гангаро эмчийг хуулийн байгууллага баривчлан саатуулж, шалгаж эхэлсэн юм. Эмч өөрөө ДОХ-ын халдвартай юм байна.

Түүнийг санаатай өвчин тараасан эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Ням гарагт Пакистаны эрүүл мэндийн сайд Зафар Мирза нийслэл Исламабад хотод болсон хэвлэлийн хурлын үер “Ратодеро хотын нийт 681 хүн, тэдгээрийн дотор хоёроос 12 насны 537 хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь өчигдрийн байдлаар тогтоогдоод байна” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд тус хотын 21,375 оршин суугчид ДОХ-ын шинжилгээ хийсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн тоо цаашдаа нэмэгдэх магадлалтай гэжээ.

“Эхний мөрдлөгөөр хэрэглэсэн тариурыг дахин савлаж ашигласныг тогтоосон бөгөөд ингэснээр зөвхөн ДОХ төдийгүй бусад халдварт өвчин тараасан байх магадлалтай байна” гэж сайд Мирза мэдэгдсэн юм.

Пакистан улсад ДОХ-ын халдвартай хүний тоо албан ёсоор 23,000 орчим байдаг.

 

Эх сурвалж: AFP