Төрөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөг болгосноор шинэ орон сууц болон амины орон сууцны эрэлт эрс өссөн.
Энэ эрэлттэй цаг үед хэрэгтэй бүх мэдээллийг нэг дор бүрдүүлсэн “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Орон сууц, хаус дизайн” – ы үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд болох гэж байна. 12 дахь жилдээ зохиогдож буй уг үзэсгэлэнд 120 гаруй компани, аж ахуй нэгж байгууллага оролцож, 80 гаруй шинэ төсөл хөтөлбөрөө танилцуулах төдийгүй ипотекийн болон компанийн зээл, онцгой хөнгөлөлтөөр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулан харж хүссэн сонголтоо хийхийн зэрэгцээ амины орон сууц төлөвлөх, угсрахтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн талаарх судалгаа, дүн мэдээлэл, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувь зээл болон банкуудаас олгож буй ипотекийн зээл, түүний журам, нөхцөл байдлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Энэ удаагийн үзэсгэлэн, яармагт барилгын салбартаа манлайлж буй “Хурд групп”-ийн “Нарны хороолол”, “Академи” хотхон, "Тэсо констракшн”-ы “Содон хороолол,” “NCD групп”-ийн “Ривер Гарден”, “Каса Да Винчи” хаусын хотхон гэх мэт орон сууцнаас эхлээд амины орон сууц барьдаг компаниуд оролцох төдийгүй зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой урамшуулалыг олгох гэж байна.
Тухайлбал,
БАРИЛГА ЭКСПО-2019 ОРОН СУУЦ, ХАУС ДИЗАЙНЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР
Өдөр |
Цаг |
Сэдэв |
Илтгэгч |
2019.05.03 |
12:00-13:30 |
Нээлт |
|
14:00-14:30 |
“Парк Од Молл” танилцуулга |
“Жигүүр Гранд Групп” ХХК |
|
2019.05.03 БААСАН гараг |
14:30-14:40 |
БХБЯ |
БХБЯ |
14:40-15:00 |
Борлуулалтын дараах үйлчилгээ |
“Мэско консалтинг” ХХК-ийн Ерөнхий захирал П.Одгэрэл |
|
15:00-15:15 |
Орон сууцны зах зээлийн судалгаа |
“Тэнхлэг зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн |
|
15:15-15:25 |
Компанийн танилцуулга, мэдээлэл |
“Тэсо пропертиз” ХХК |
|
2019.05.04 БЯМБА гараг |
11:00-13:00 |
Амины орон сууцны компаниудын танилцуулга, мэдээлэл |
Барилгачин групп ХХК |
13:00-13:30 |
“Парк Вью” хотхоны танилцуулга, Азтан шалгаруулах |
“Жигүүр Гранд Групп” ХХК |
|
13:30-13:40 |
Орчин үеийн халаалтийн систем |
МИБХ-ны Ерөнхийлөгч, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр |
|
14:00-16:00 |
Амины орон сууцны компаниудын танилцуулга, мэдээлэл |
Барилгачин групп ХХК |
|
2019.05.05 НЯМ гараг |
10:30-13:00 |
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц зөвлөгөөн |
Барилгачин групп ХХК |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|