2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
09:00
S32
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонез улс живж байгаа нийслэлээ нүүлгэхээр төлөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN

Индонез улс нийслэл Жакарта хотоо нүүлгэхээр төлөвлөж байгааг зарлажээ.

Тус улсын үндэсний хөгжлийн сайд Банбан Броджонегоро нийслэл хотыг Жава арлаас нүүлгэх санааг нь ерөнхийлөгч Жоко Видодо дэмжсэн талаар хэвлэлд өчигдөр ярьсан байна. Гэхдээ засгийн газар одоогоор албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа гэнэ.

Шинэ нийслэл нь Индонезийн бүлэг арлуудын зүүн хэсэгт байрлах бөгөөд нүүлгэх ажил 10 хүртэл жил үргэлжилнэ гэж тооцоолжээ.

Жакарта хот нь 10 сая хүн амтай, дагуул хотуудыг нь нийлүүлбэл 30 сая орчим оршин суугчтай юм. Хөрсний усыг нь хэт ихээр ашигласны улмаас байнга үерт автах болсон Жакарта дэлхийн хамгийн хурдтай живж буй хот болоод байгаа.

Шинэ нийслэл байгуулж, нүүлгэх зардал $23-$33 тэрбум орчим болно гэж тооцоолсныг Броджонегоро сайд мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x