Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг технологи, шинэ материалыг “BARILGA EXPO 2019” үзэсгэлэнгээс үзээрэй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Барилгын салбарын бүтээн байгуулалт эд өрнөж буй энэ цаг үед салбарынхаа бүхий л хэрэгцээт мэдээллийг нэг дор цогцлоож чаддаг Монголын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг 12 дахь жилдээ өнөөдөр нээлтээ хийж байна.

2019 оны 4 дүгээр сарын 28-ныг хүртэл Барилгын материал дэвшилтэт технологийн үзэсгэлэн, 5 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн онцлог, өнгө төрхтэй зохион байгуулагддаг уламжлалтай. 

Та барилгын материал дэвшилтэт технологийн үзэсгэлэнгээс барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л хэрэгцээт материалыг олж авахын зэрэгцээ амины орон сууц, хаус барихад хэрэгтэй, шаардлагатай бараа материал, мэдээ мэдээллийг давхар авах боломжтой.

Харин Орон сууц, хаус дизайны үзэсгэлэнгээс нийслэл болон орон нутагт захиалга авч буй орон сууцны 50 гаруй төсөл хөтөлбөр болон амины орон сууцны оновчтой шийдлүүд, зөвлөгөө зөвлөмж, загвар дизайны талаарх цогц мэдээллийг зөвхөн энэхүү үзэсгэлэнгээс авах болно.

Монголын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос,  Хятад, Тайван  зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид зэрэг 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна.

Мөн БХБЯ, МБҮА, МБМҮХ, “Барилгачин групп”, “Барилгын сургалт хөгжлийн академи”-с холбогдох сэдвүүдийн дагуу үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулах юм. Барилгын тусгай зөвшөөрөл хэрхэн авах, барилгын материалын өнөөгийн чиг хандлага, амины орон сууцны шийдлүүдийн танилцуулгаас эхлээд ХАБЭА-н ажилтанд тавигдах шаардлага гэх мэт сонирхолтой олон сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн илтгэл тавигдах юм.

Хэрэгцээт мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг сонирхохын зэрэгцээ онцгой хөнгөлөлт урамшууллыг зөвхөн эндээс л эдлэх болно.

Тухайлбал, орон сууц, хаус дизайны үзэсгэлэнгийн өдрүүдэд “Их Жаргант” ХХК-ийн орон сууц 1м.кв нь 1,850,000-1,750,000₮ болж хямдрах төдийгүй захиалга өгсөн хүн бүрт 5 сая төгрөг хүртэлх үнийн урамшууллыг олгоно.

Харин "Эрин Интернэшнл" ХХК- орон сууцныхаа  урьдчилгаа төлбөр 30 сая төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө компанийн зээлийн нөхцөлөөр авах, “ЮП” ХХК - иас орон сууц захиалсан иргэн бүрт дулаан зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг бэлэглэнэ. Мөн “Хүрд” ХК -иас орон сууц захиалсан хүн бүрт гал тогооны тавилга бэлэглэх юм.

Харин “Барилгын материалын үзэсгэлэн”-гийн өдрүүдэд “Өрнөх хүч инженеринг” ХХК - иас цахилгаан шат худалдан авалт бүрт 20-50 хувь, “Puzzlehaus” ХХК гадна хамгаалалтын ган хаалга болон өрөө хоорондын модон хаалгыг 10-20 хувь, “Комплант” ХХК  лего блок болон ханын хавтан 1,000-аас дээш ширхэгийг худалдан авбал 20 хувь, “ТОТ КОМ СЕРВИС" ХХК ус цэвэршүүлэгч, шалны халаалт, лифтыг 10 хувь гэх мэтчилэн хөнгөлөлт урамшууллыг зөвхөн энэ өдрүүдэд л олгоно гэдгийг дуулгахад таатай байна. Иймээс Монгол Улсын бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан, хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө засварлах, шинээр барих, худалдан авах гэж буй хувь хүн, албан байгууллага та бүхнийг  хүрэлцэн ирэхийг урьж байна.

“БАРИЛГА ЭКСПО-2019”  олон улсын үзэсгэлэнгийн "БАРИЛГЫН МАТЕРИАЛ"-ын  үзэсгэлэн 2019.04.26-28 өдрүүдийн семинарын хөтөлбөр

Өдөр

Цаг

Сэдэв

 
 
2019.04.26
БААСАН гараг

09:00

“БАРИЛГА ЭКСПО-2019” Олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхлэнэ

12:00

“БАРИЛГА ЭКСПО-2019”  Олон улсын үзэсгэлэнгийн Материалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа (Мишээл экспо тайз)

14:00-14:20

Барилгын материалын тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл, материалын чанар стандарт /тайзан дээр/

14:20-14:40

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага /тайзан дээр/

14:40-15:00

Барилгын материалын өнөөгийн байдал, чиг хандлага /тайзан дээр/

15:00-15:30

“Барилгачин групп” ХХК-ийн мэдээлэл /тайзан дээр/

 
 
 
2019.04.27
БЯМБА
 гараг

11:00-13:00

Шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулах сургалт /Сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгох сургалт/ /2 давхарын хурлын өрөөнд/

12:20-12:40

ХАБЭА ажилтанд тавигдах шаардлага, сургалтын үйл ажиллагаа /тайзан дээр/

14:00-14:20

Барилгын материалын чанар, тохирлын баталгаажуулалт /тайзан дээр/

14:20-15:20

Амины орон сууц каталогийн нээлт /тайзан дээр/

 
2019.04.28
НЯМ
 гараг

09:30-14:00

Амины Орон Сууцны сургалт /2 давхарын хурлын өрөөнд/

15:30-16:30

Амины орон сууцны шийдлүүдийн танилцуулга /тайзан дээр/

18:00

“БАРИЛГА ЭКСПО-2019” Олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагаа

 

Өдөр

Цаг

Сэдэв

 
 
2019.04.26
БААСАН гараг

09:00

“БАРИЛГА ЭКСПО-2019” Олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхлэнэ

12:00

“БАРИЛГА ЭКСПО-2019”  Олон улсын үзэсгэлэнгийн Материалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа (Мишээл экспо тайз)

14:00-14:20

Барилгын материалын тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл, материалын чанар стандарт /тайзан дээр/

14:20-14:40

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага /тайзан дээр/

14:40-15:00

Барилгын материалын өнөөгийн байдал, чиг хандлага /тайзан дээр/

15:00-15:30

“Барилгачин групп” ХХК-ийн мэдээлэл /тайзан дээр/

 
 
 
2019.04.27
БЯМБА
 гараг

11:00-13:00

Шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулах сургалт /Сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгох сургалт/ /2 давхарын хурлын өрөөнд/

12:20-12:40

ХАБЭА ажилтанд тавигдах шаардлага, сургалтын үйл ажиллагаа /тайзан дээр/

14:00-14:20

Барилгын материалын чанар, тохирлын баталгаажуулалт /тайзан дээр/

14:20-15:20

Амины орон сууц каталогийн нээлт /тайзан дээр/

 
2019.04.28
НЯМ
 гараг

09:30-14:00

Амины Орон Сууцны сургалт /2 давхарын хурлын өрөөнд/

15:30-16:30

Амины орон сууцны шийдлүүдийн танилцуулга /тайзан дээр/

18:00

“БАРИЛГА ЭКСПО-2019” Олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагаа

 

Хайсан бүтээгдэхүүнээ эндээс олж, хэрэгцээт мэдээллээ зөвхөн эндээс л сонсоорой

Зохион байгуулагч: “Барилга.МН”

Хамтран зохион байгуулагч: Барилга, Хот Байгуулалтын Яам, Монголын       Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын хөгжлийн төв

Ерөнхий ивээн тэтгэгч: “Жигүүр гранд” групп