Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“BARILGA EXPO 2019” энэ сарын 26-28-нд болно

Барилга.мн
2019 оны 4 сарын 24
Барилга.МН
 

Барилгын салбарын бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ цаг үед салбарынхаа бүхий л хэрэгцээт мэдээллийг нэг дор цогцлоож чаддаг Монголын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Барилгын материал дэвшилтэт технологийн үзэсгэлэн, 05 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн онцлог, өнгө төрхтэй зохион байгуулагддаг уламжлалтай.

Та барилгын материал дэвшилтэт технологийн үзэсгэлэнгээс барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л хэрэгцээт материалыг олж авахын зэрэгцээ амины орон сууц, хаус барихад хэрэгтэй, шаардлагатай бараа материал, мэдээ мэдээллийг давхар авах боломжтой.

Харин Орон сууц, хаус дизайны үзэсгэлэнгээс нийслэл болон орон нутагт захиалга авч буй орон сууцны 50 гаруй төсөл хөтөлбөр болон амины орон сууцны оновчтой шийдлүүд, зөвлөгөө зөвлөмж, загвар дизайны талаарх цогц мэдээллийг зөвхөн энэхүү үзэсгэлэнгээс авах болно.

Монголын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос, Хятад, Тайван зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид зэрэг 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна.

Мөн БХБЯ, МБҮА, МБМҮХ, “Барилгачин групп”, “Барилгын сургалт хөгжлийн академи”-с холбогдох сэдвүүдийн дагуу үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулах юм. Барилгын тусгай зөвшөөрөл хэрхэн авах, барилгын материалын өнөөгийн чиг хандлага, амины орон сууцны шийдлүүдийн танилцуулгаас эхлээд ХАБЭА-н ажилтанд тавигдах шаардлага гэх мэт сонирхолтой олон сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн илтгэл тавигдах юм.

Хэрэгцээт мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг сонирхохын зэрэгцээ онцгой хөнгөлөлт урамшууллыг зөвхөн эндээс л эдлэх болно. Тухайлбал, орон сууц, хаус дизайны үзэсгэлэнгийн өдрүүдэд “Их Жаргант” ХХК-ийн орон сууц 1 м.кв нь 1,850,000-1,750,000 төгрөг болж хямдрах төдийгүй захиалга өгсөн хүн бүрт 5 сая төгрөг хүртэлх үнийн урамшууллыг олгоно.

Харин “Эрин Интернэшнл”  ХХК- орон сууцныхаа урьдчилгаа төлбөр 30 сая төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө компанийн зээлийн нөхцөлөөр авах, “ЮП” ХХК-иас орон сууц захиалсан иргэн бүрт дулаан зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг бэлэглэнэ.

Мөн “Хүрд” ХК -иас орон сууц захиалсан хүн бүрт гал тогооны тавилга бэлэглэх юм. Харин “Барилгын материалын үзэсгэлэн”-гийн өдрүүдэд “Өрнөх хүч инженеринг” ХХК-иас цахилгаан шат худалдан авалт бүрт 20-50 хувь, “Puzzlehaus” ХХК гадна хамгаалалтын ган хаалга болон өрөө хоорондын модон хаалгыг 10-20 хувь, “Комплант” ХХК лего блок болон ханын хавтан 1,000-аас дээш ширхгийг худалдан авбал 20 хувь, “ТОТ КОМ СЕРВИС” ХХК ус цэвэршүүлэгч, шалны халаалт, лифтыг 10 хувь гэх мэтчилэн хөнгөлөлт урамшууллыг зөвхөн энэ өдрүүдэд л олгох юм.

Зураг