Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь баталжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.

Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй юм байна.