2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
22:00
S29
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шавыг тавив

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шавыг өчигдөр тавилаа. 

Ингэснээр 12 давхар 6 блок орон сууцны  барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм.

Нийслэл хот хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байна.

Энэхүү нийт 768 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу 1 мк.в нь 1,350,000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах аж. Төслийн гүйцэтгэгч “Дорнын их гэгээ” ХХК.

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь өнгөрсөн хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулж нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 8 байршилд орон сууцны хотхон хорооллыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн нэг нь энэ юм.

Шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцов.

 

x