ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг, дунд бизнес эрхлэгч 300 гаруй иргэн, ААН "Шарк Танк" нэвтрүүлэгт оролцож, 23 нь хөрөнгө оруулалт авжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг SharkTank Mongolia фэйсбүүк хуудсаас авав.

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаараа үзэгчдэдээ хүргэж дууслаа.

Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгчийн төсөл, бизнес хөрөнгө оруулалтаа авах санал авч чаджээ.

Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийсэн байна.

Гарааны бизнес эрхлэгчдэд том боломж олгодог тус нэвтрүүлгийг “Монгол ТВ” телевиз 2017 онд анх албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байгаа тус телевизийн хамт олон дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүдийг өндөр чанартайгаар үзэгчдэдээ хүргэдгийн нэг нь “Шарк Танк” нэвтрүүлэг.

Энэ жил тус нэвтрүүлгийн шаркуудын бүрэлдэхүүнд Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат, Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, МАК  группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нараас гадна ЭМ СИ ЭС группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин,  Петровис группийн ТУЗ-н дарга Ж.Оюунгэрэл шинээр орж, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзан хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнесүүдийг дэмжсэн юм.

Оролцогчдын тухайд өмнөх жилүүдээ бодвол энэ жил бизнесийн бодит үнэлгээтэй орж ирсэн нь шаркуудад илүү таалагдаж байлаа. Тэднээс “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” хүүхдийн номоороо Б.Индра, мөн нэвтрүүлгийн сүүлийн дугаарт оролцож амьдрал бол тэмцэл гэдгийг харуулсан оролцогч н.Батбилэг нар таван шаркаас хөрөнгө оруулалт босгож чадсан.

 

Эх сурвалж: Монгол ТВ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.85] 2019/4/11
Цэлмүүн үзэсгэлэнтэй бас ухаалаг Оюунгэрэл өгөөмөр байж чаддаг Чинбат газраас ч мөнгө босгож чаддаг лут хүн гээд яриад байвал баршгүй ийм хүмүүс ийм компаниуд улам олширч олон хүнийг цалинжуулж олон компанийг ажлаар хангах болтугай.
0 | 3 Хариулах
Зочин [198.16.74.203] 2019/4/11
Үнэхээр үзүүштэй сайхан нэвтрүүлэг. Эдгээр 5 шаркууд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаад Петровисын Оюунгэрэл бензиний үнээ, Гацууртын Чинбат бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаад ард түмэндээ үйлчилвэл хамгийн их буян болох байх даа.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.42.136] 2019/4/11
ENE CHINI XUNII UMIIG XULAILDAG BANKNII ARGA IL BOLJ BAIGAA XEREG BOLXOOS SHINE ZUIL BISHSHUU DEE
0 | 0 Хариулах
Denzen [202.9.42.136] 2019/4/11
YANAA OVOO UM XIIGUUD NI BASL LUIVARCHNII ZAMIIG SONGOX UMDAA MGL TARXIGUI BOLJDEE XUURXII...
0 | 0 Хариулах
Т. Ганболд [147.50.40.2] 2019/4/11
Дэлхийн улс орнуудад зах зээлийн бодит өрсөлдөөн дундаас чадвар, хурд, шинэлэг, гм олон ур чадварууд аар гарч ирсэн нь шарк болж оролцдог байх. Манайх шиг 3 сая иргэнийхээ боломжийг булааж авсан нь ичихгүй тэдэнд талхны үртэс мэт юм өгч мэдээлэл, мэдлэгээс хол болгосон эд нарыг хуурч уяраадаг нь ичгүүртэй!
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.211] 2019/4/10
Сайхан нэвтрүүлэг! Хоёр бүсгүй зөв санаа хэлж, өргөн мэдлэгтэй нь илт харагддаг бөгөөд, цаг үеэ сайн мэдэрч, ухаалаг ханддаг нь сайхан. Амартүвшин, Энхтүвшин нар орчин үеийн сэтгэлгээтэй нь таалагддаг бол, Чинбат гуайн хашир зан, туршлага нь сайхан санагддаг.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.13] 2019/4/10
Za za yasan hachin ym yaridiin hoer emegteibaisan ni deeree
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.71] 2019/4/10
Эдгээр Шаркууд жинхэнэ бизнесийн зовлонг мэддэг мундаг хүмүшс бна лээ . Хүн чанар гэж байдгийг ч харуулдаг . 5 шаркууд бүгд мундаг . Цэлмүүн ухаалаг, Оюунгэрэл хашир туршлагатай, Амартүвшин, Энхтүвшин нар өндөр боловсролтой , Чинбат бизнес болоод амьдралын хар ухаантай . Харин Монгол базальт бол худлаа гар . Энэ нэвтрүүлэг хүнд хүрсэн сайхан нэвтрүүлэг шүү !!
0 | 2 Хариулах
Зочин [150.129.141.33] 2019/4/10
Боломжийн булаагаад дараа буянтны дүр эсгэх
2 | 0 Хариулах
ЗА ДАА БАЙХГҮЙ ДЭЭ [103.212.117.201] 2019/4/10
Энэ 5 шарк дотор Монголын жирийн жижиг дунд бизнесын орчинд бор зүрхээрээ зүтгэсэн, ямар ч ар өвөр татаас байхгүй, банкны өндөр хүүтэй зээл төлсөн бизнесмен байхгүй. Улсад ажиллаж байсан боломжоо ашиглаж бензин дамлан зарагч, алт нүүрс ухагчдын үр сад, газар зардаг нөхөр ч байна. Амартүвшин, Энхтүвшин 2 нь зовлон үзээгүй ч муу муухайгаас арай хол байсан байх.Монголчууд арчаагүй дээ. Дотоодын хөрөнгө оруулагчид их боломжийн хувилбар.
7 | 0 Хариулах
Zulaa [150.129.140.229] 2019/4/10
"авжээ." гэхгүй байхаа.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.173] 2019/4/10
Сонирхолтой нэвтрүүлэг, гэрээрээ үздэг. Залуу хүн гэхэд Цэлмүүн асуудалд ул суурьтай, зөв талаас нь хандаж байгаа нь таалагддаг. Хасын Ганхуяг тулхтай бизнесмен харагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.93] 2019/4/10
Ер нь энэ нэвтруулэг ард тумэнд их таалагддаг шуу бугд л боломжийг хардаг Цэлмуун Чинбат Амартувшин нар еренхийдее ажил хэрэгч хумууст туслахыг боддог зев бодол сэтгэлтэй хумуус харагддаг шуу Амжилт хусье
2 | 0 Хариулах
Зочин [103.10.24.50] 2019/4/10
тэр цэлмүүн гэж пээдгэр яриатай хоосон толгойтой хүүхнийг одоо болиулаа. шал мнгр юм блээ
4 | 8 Хариулах
haha [66.181.161.76] 2019/4/10
Petrovis awgai herwggui e zailaa
6 | 3 Хариулах
Gaa [66.181.186.11] 2019/4/10
Mundag humuus bna le hurungu orulahaasaa iluu biznes hiihed mash unetei zuvlulguu ugj bsan shu bas hunee ih zub olj hurungu orulalt hiij bsan amjilt husie sharkuudda
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.22] 2019/4/10
muu bayjuud uhvel taarna
2 | 16 Хариулах
Зочин [176.59.194.69] 2019/4/10
Chi ingej amidrahaar uhvel taarna
15 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/4/10
Би сонирхож байна, хөрөнгө оруулъя. Гэхдээ 30 хувь биш 50 хувийг чинь авъя..
0 | 1 Хариулах
Зочин [176.59.194.69] 2019/4/10
Tegeed 50 huvi aa ugmuurgu bval avahgui l bn bizde soliorood bhin
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/4/10
Маш гоё нэвтрүүлэг болсон манай гэр бүл үздэг заримдаа тэр эмэгтэй шарк арай өндөр хувь тавьж байгаа нь таалагдаагүй :P 2 Эмэгтэйгээ ер нь сольбол яасан юм бэ? :D IT, Болон know how, tech-г ойлгодог дэмждэг Шарк хэрэгтэй санагдсан :D Амжилт
9 | 4 Хариулах