• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд танигдсан ч Монголд "танигдаагүй" ХҮННҮ РОК

Д.Эрдэнэцэцэг, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

“Youtube” суваг дээр нийтэлсэн хоёрхон уран бүтээл нь 20 сая давсан хандалттай (долоон сарын хугацаанд) монгол хамтлаг байна. Үр дүнгийн эзэд нь мэдээж The HU-гийнхан юм. Тэд рок урсгалын фенүүдийг төдийгүй энэ хэмнэлийг таашаадаггүй залуусыг ч өдрөөс өдөрт өөрсдөдөө уусгаж буй “шидтэн”-гүүд билээ. Тэгвэл дэлхийд танигдсан ч, Монголд “танигдаагүй” The HU гэж хэн бэ. Хамтлагийнхантай онлайнаар холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-The HU хамтлаг хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ?

-Манай хамтлаг 2016 онд байгуулагдсан Продюсер маань гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог.

-Хамтлагийг “The HU” гэж нэрлэх болсон түүхээс?

-Хамтлагийн нэр “HU” буюу “ХҮ” юм. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг юм байна. Манайхан ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүүхэд ялгаагүй аль нь ч байсан “миний хүү” гэдэг. Мөн хүн, хүүхэн, хүүхэд , хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон.

-Яг ямар бүрэлдэхүүнтэй, хэчнээн гишүүнтэй вэ?

-Дөрвөн гишүүнтэй. Гала (дуучин, морин хуурч), Энхүүш (дуучин, морин хуурч), Заяа (лимбэ болон цуур хөгжимчин), Тэмка (товшуур хөгжимчин).

 

-Уран бүтээлийн урсгал чиглэл, “Хүннү рок”-ын тухай?

-Зарим хүмүүс “Хүннү рок” урсгалыг хамтлаг гэж буруу ойлгоод байх шиг. Энэ бол хөгжмийн нэг урсгал юм. Мэдээж Монгол Улсыг дэлхийд гаргах, таниулах зорилготой. Хэдийгээр хамтлаг 2016 онд байгуулагдсан ч “Хүннү рок” урсгалыг гаргаж ирэх гэж долоон жил зарцуулсан. Чамгүй судалгаа ч хийсэн.

-“Юу вэ, юу вэ, юу” дуу youtube суваг дээр 2018 оны есдүгээр сард байршсанаас хойш жил ч хүрэхгүй хугацаанд 12.7 сая хандалт авчээ. Дотоодын төдийгүй гадаадын дуу хөгжим сонирхогчдыг татах болсон шалтгаан нь юу гэж харж байна вэ?

-Монгол үндэсний хөгжимд хүний анхаарал татах маш олон зүйл бий. Сонсогчдын хандалт өндөр байгаа нь үүнтэй холбоотой болов уу.

-“Юу вэ, юу вэ, юу” дууны клипийг хаана авсан бэ?

-Өнгөрсөн зун баруун аймгуудаар явж авч, 14 хоног зарцуулсан. Тухайн үед энэхүү санааг маань хүмүүс тийм ч их таашаагаагүй “Голын эрэг дээр очоод зохиолын дуучид шиг клип хийх нь үү” гэж байлаа.

-Хамгийн анхны цомог?

-“Гэрэг” нэртэй цомог гаргаж, “Юу вэ, юу вэ, юу”, “Чонон сүлд” дуунууд багтсан.

-Танай хамтлагийн тоглодог морин хуурын хэлбэр дүрс их содон, сонин шүү дээ. Энэ тухай дэлгэрүүлээч?

-Морин хуур хөгжим яагаад гитар шиг хэлбэр дүрстэй, хуурын толгой нь хажуу тийшээ харсан, зураг хээ хуартай байж болохгүй гэж. Жишээ нь, бидний тоглодог гал хуур маань бусад хуураас иш урттай, рок өнгө аяс оруулсан гэдгээрээ онцлог.

-Танай хамтлагийн хувцасны дизайныг хэн гаргасан бэ, хаана урлав?

-Ариунаа Сүри бүгдийг нь хариуцаж хийсэн.

-Оролцохоор төлөвлөсөн Олон улсын фестиваль бий юү?

-Франц Улсад ирэх зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 6-ны хооронд Олон улсын фестивальд оролцоно.

“QUEEN” ХАМТЛАГИЙГ АРДАА ОРХИВ

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагсаад байна. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай билээ.

Дэлхий нийтэд монгол хэмнэлийг мэдрүүлэх чин хүсэлтэй тэднийг олон улсын хэвлэлүүд хэдийн онцлох болов. Тухайлбал, NPR, ЕТ India Times, Playboy (Mexico), Jack Canal+Fr, Hong Kong 01, DW News (Germany) агентлагууд The HU хамтлагийн талаар мэдээлэл цацаж, Монгол гэдгийг онцолж байна.

Б.ДОЛГИОН: ДАЯАРШИЛ ДУНД ДАНГААРЧИЛЖ ЧАДАЖ БАЙНА

-Өнөөдөр дэлхий ертөнц даяаршсан. Тэр дундаа рок хөгжмийн урлаг. Харин өдгөө цагийн даяаршил дунд дангаарчилж, Монголоо гэсэн сэтгэлтэй, үндэсний уламжлал,баялаг түүхээр бахархдаг гэдгээ хэрхэн харуулах ёстой вэ гэдгийг Дашкагийн төсөл буюу The HU хамтлагийнхан харуулж байна. Энэ төслийн гайхамшиг нь Монголын язгуур морин хуур, товшуур, цуур, төмөр хуурыг орчин цагтай нийцүүлж чадаж байна.

Түүнчлэн уг төсөл нь даяаршлыг хаяж орхихгүйгээр рок хөгжмийн суурь уламжлалыг ашиглаад үндэсний язгуур урлагийг гайхуулж чадсан хэв маягийг харуулжээ. Зөвхөн монголчууддаа биш гадагшаа гарах ёстой юм. Монголын урлагийг дэлхийд таниулах эрхэм зорилгод маш их нийцжээ. Зөвхөн монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг европт төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна.

"Юу вэ, юу вэ юу"

/Дууны үг/

Их л удаан идэж уугаад, наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ, юу вэ, юу Эцэг өвгөд монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ, юу вэ, юу
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болохгүй андгай өргөдөг нь юу вэ, юу вэ, юу
Эцэг, эхийн захиж өсгөсөн үнэт сургаал үнэгүй болдог нь юу вэ,юу вэ, юу
Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд)
Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)
Дээдсийн заяаг өвлөж төрчхөөд, унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ юу вэ, юу вэ, юу
Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг ньюу вэ, юу вэ, юу 
Дээдсээр амьдрах заяанд төрсөн монгол түмэн минь нэгдэж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу 
Дархан Монгол Улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу, юу вэ, юу вэ, юу 
Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд)
Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)
Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу 
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургаал худлаа болдог нь юу вэ, юу вэ, юу 
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт монгол түмэн тэнгэрийн тамгатай 
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн Чингис нартад заларна, нартад заларна
Ээ хар сүлд сэр, сэр
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд
Юу вэ, юу вэ, юу еэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ
Юу вэ, юу вэ, юу еэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ
Ээ хар сүлд сэр, сэр 
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд
Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ мөнх манд

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
218
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хусэлт [203.169.50.227] 2019/5/31
Гадныхан дуудахад хялбар давталттай угууд байгаа нь бас их чухал болжээ. Дараа ............ Хумуун хумуун хумуун гэдэг дуу хийгээсэй. Хун гэдэг монгол уг Human хэмээн англи хэлэнд буй нь учиртай.
5 | 0 Хариулах
Дэмжигч 50+ [203.169.50.227] 2019/5/31
Гадаад хумуусийн сэтгэгэдлийш уншаад Монголын нэрийг ингэж гайхшруулан бахдуулж чадсан та нараар улам их бахархлаа. Нэг онцгой зуйл ажиглагдсан нь насны зааггуй, хогшин ховоогуй дэлхийгээр нэг шагшиж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.44.218] 2019/11/10
8 настай балчираас 80 настай өтгөс буурлууд хүртэл ХҮ-гээр амьсгалж байна
1 | 0 Хариулах
Лувсан [66.181.161.121] 2019/4/15
Үнэхээр гайхалтай ах нар намайг их сургуульд байхад судлаад л ах нар гоё юм хийнэ гэж байсан биелэлээ олжээ та шүү хар сүлд сэр сэр хаан төр мөнх мандаг ээ
1 | 0 Хариулах
Лувсан [66.181.161.121] 2019/4/15
Та нар шүү амьжилт дараа дараагийн уран уран бүтээлд нь илүү их хүсьяа
1 | 0 Хариулах
Wolf Totem [24.244.23.36] 2019/4/14
Ene neeree asar ih hudulmur orson duu. Humuusee songoxdoo ch gesen mongol weegui tsaraitai zaluuchuud. Bidniig hujaa solongosiin neg bish gedegiig batalsan duu.
3 | 0 Хариулах
Зочин [219.111.21.197] 2019/4/13
Юу юу вэ үг нь бас маш гоё гүн утгатай. Сайн сонсож тусгаж аваасай манайхан.
2 | 0 Хариулах
Зочин [219.111.21.197] 2019/4/13
Клип бас тасархай. Зохиолын дуунд ч бас авах зүйл их шүү. Ингээд жоохон өөрчилсөн хуучин зүйлс яалт ч үгүй илүү байгаад байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [82.132.213.8] 2019/4/10
Anglid boldog delhiin shildeg rok hamtlaguud urigdaj irdeg download festivald mongoloos hamtlag urigdajw duulna gej eruusuu sansangyi bayar hurgie.
7 | 0 Хариулах
Ok [175.223.38.238] 2019/4/10
Minii l bodol shyy ...manai mongolchuud mongol great mongol geed bicheed baihiin ichmeer gehiim.(youtube) yadiin ulam ih bicheeree...ehleed bi ch bas tegej bodsiim aa...gehdee manai ih haanih maani KAZAK bolgood ...mongol geriig maani kazak geriin huvirsan helber bolgood... morin huuriig maani domboroos yyssen zemseg bolgood l manai biet boloot biet bus uviig maani deeremdeh nee ene KAZAKSTAN uud lol hutsaa... deer ni ed nar mongol bol CHINA genee...(taiwan) hutsvaa... bas yl oishoogchid bna (korea)...manai k.popoos iluugyi l dee tsarai muutain be ene ter . Yag shyy ...ta nar chadaj bna ta nariigaa dagaad l namirnaa gej .utagshaa..ilyy ihiig hii..chadna
3 | 0 Хариулах
Бати [213.87.122.137] 2019/4/11
Kazakuud arai dawarch bna, YouTube deer oros heleer baigaa mongoltoi,mongoliin tuuhtei holbootoi barag buh video deer kazakuud orj ireed chingis haan bol kazak hun baisan,bid 13 zuund delhiig baildan daguulsan,odoonii mongolchuud bol hojim manjuuraas nuuj irsen manj, hyatad tovd humuus,jinhen nuudelchid bish gahai,shuvuu hariuldag humuus bsan,3 Han say hun amtai,pony moritoi chuchka nar yaj delhiig ezleh we geed l bidniig doromjilj bna da,Mongol nutagt baigaa turegiin yeiin bicheesuud kazak heleer bichegdsen, odoogiin mongoliin nutag deer omno n kazaguud amidarch bsan manai unagan nutag geed l orgon hemjeenii gujirdleg yawuulj bna da yalunguya oros heldeer, harin bid hoorondoo Ew tunjingui,biy biynee erliiz hurliizaar n duudaad l Hunii idesh bolood chimeegui suusaar l bnda, haramsaltai!
4 | 0 Хариулах
mongol [119.40.102.1] 2019/4/11
yag unen ene talaar medehgui oros hel medehgui mongolchuud ene kazakuudiig ih umuurdug yum bna.
3 | 0 Хариулах
Сайхандаа [66.181.167.124] 2019/4/10
Сайхан2
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2019/4/10
Ваааоов л даа, үнэхээр хэлэх үггүй гоё уран бүтээл байна..
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.62] 2019/4/9
Узбекийн алдарт ЯЛЛА хамтлагийн фэн байлаа. Одоо THE HU хамтлагийн фэн боллоо... Учкудюк три колодца... гэж Юувэ Юувэ Юу? Амжилт хүннү рок forever...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.250] 2019/4/29
Юун "ялаа" вэ. Тэд нар чинь эстрад тоглодог. Хү бол рок, шал өөр. Тэгэхдээ эстрад, тэгэх тусмаа узбек-орос эстрадаас монгол фолк-рок руу шилжинэ гэдэг сонирхолтой юм. Уучлаарай, би мэт нь эстрад, тэгэх тусмаа орос хөгжим огт сонирхдоггүй юм.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.161] 2019/4/9
I like your style and beat. Good luck guys!
1 | 0 Хариулах
Za [175.223.38.238] 2019/4/9
chadsan shyy ...chadsan...ilyy ch mundag youm hiine gej bodoj bna...amjilt hysie zaluusdaa
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/4/9
odoo tegeed gavyat mavyat toriin soerhol mol ogood ymiigni hiilgehguiee yaanaa
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.138] 2019/4/9
Монгол попууд овоо хөгжиж явтал урлагийг өмчилсөн хэдэн малнуудаас болж зогсонги байдалд орж мөхсөн.Монголд аливаа салбарт амжилттай явдаг хүн болон оффис, компанийг няц дардаг барьцаалж өмчидөг гаж систем оршдог.Хүннү рокийнхон Монголд битгий ирээрэй Дэлхийд улам олон үзэгчтэй олон фентэй болж Монгол улсаа рекламдах нь эх орон чинь баярлана
17 | 1 Хариулах
Bu [103.212.119.135] 2019/4/9
Goy um daan ch. yost minii sonirhol bish bna hha
0 | 12 Хариулах
Зочин [124.64.17.70] 2019/4/9
Manai odontsoruud negiig bodno biz haha
12 | 0 Хариулах
Engiin sonsogch [202.5.205.34] 2019/4/9
Wolf Totem n nadad tiim ontsgoi sanagdaagui. Harin YuveYuve n goyo ayalguutai goyo cliptei sanagdsan shu. Hun hunii taste of songs ch uur baih l daa
1 | 9 Хариулах
Зочин [203.91.115.43] 2019/4/9
wolf totem нь testosterone ий хэмжээ нэмээд намайг жимд явахад хүргэлээ.
5 | 0 Хариулах
Зочин [120.18.64.0] 2019/4/9
Chi zohioliin duu sonsdog bol sonsood ch hrggui izda min
7 | 6 Хариулах
Зочин [66.23.202.22] 2019/4/9
tgd ooriin sonirhdog yumaa l sonsoldoo, zaaval ingej bichih hereg bdiimuu.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.133] 2019/4/9
Youtube deerh commentudiog unshihad er n manai mongolchuud hun bolj niigemshihees asar hol yavaa yum bn lee. Hedii angli hel sursan ch gsn hulduugeeree l bgaagaa haruulah yum.
27 | 3 Хариулах
Зочин [174.221.136.62] 2019/4/9
Boldiin mongol pop bol tsaashaa
9 | 2 Хариулах
Жүүсий жэй [203.91.115.46] 2019/4/9
Наашаа ш дээ. Нэгийг нь муулаад нөгөөг нь сайлана гэж юу байхавдээ. Бүгдээрээ л сайхан олны таашаалд хүрч байгаа уран бүтээлчид.
14 | 4 Хариулах
Зочин [66.23.202.22] 2019/4/9
mongoldoo l yavah pop l doo ho hehe
2 | 0 Хариулах
ДАНРАВ [150.129.141.62] 2019/4/9
ЗҮГЭЭР Л СААК. АМЖИЛТ!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.80] 2019/4/9
Saak heleh ug alga. BUr goyo duu hiigeerei
4 | 1 Хариулах
cc [66.181.182.158] 2019/4/9
mongoldoo ehleed duugaa gargasan bol manai ih medegchid muulad ood n gargahgui. Tegeed terend n Yam n unemsheed mongo ch ogohgui bh
15 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2019/4/9
youtube дээрхи комментүүдийг нь уншдаг юмаа хааяа, Ариунаа Сүри гуайн урласан хувцас яалтачтай хүмүүсийн анхаарлыг татаж байна лээ, ялангуяа тэр гутал бол үнэхээр сүртэй, ээтэн хошуутай нь бүүр зэвүүн
7 | 1 Хариулах
Зочин [59.153.113.47] 2019/4/9
Nadad law yuruusuu taalagdahgui bgaan huumii mayg orhoor neg l demii yum shigee, duulahgui zugeer hugjimduul arai deer ch yum shig, za tegeed ch minii sonirhdog turul bish yumda,
3 | 30 Хариулах
Зочин [49.0.212.223] 2019/4/9
Сонирхдог биш бол дуугай алгасах нь их зөв юм бгаан
24 | 2 Хариулах
Зочин [66.23.202.22] 2019/4/9
zohioloon duugaa tgd sonsool bjiildaa, yu gj ingej ergyytej bdimbee
7 | 0 Хариулах
Зочин [202.179.26.158] 2019/11/27
Шар үс чинь босохгүй бгаа бол мэдрэмж юуууууууу ч бхгүй хөлдүүс
0 | 0 Хариулах
Зочин [140.112.103.127] 2019/4/9
Болдод өгсөн төрийн соёрхолоо Hu-д өгчөөрэй екоо. Монголын урлаг онцгой (very unique) шүү гэдгийг харуулж байгаа маш мундаг хамтлаг, "Юу Вэ Юу Вэ" нь надад, чонон сүлдээсээ илүү гоё болсон, гэвч дэлхийн сонсогчид тэр чонон сүлдийг илүү үзэж байна, дэлхийн рок домогуудын өмнө бичигдэж байна гэхээр цус буцалж байна. Монголчууд бүх салбартаа бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй, тогоон дотороо л хоорондоо тэмцээд түчигнээд л байдаг, гэтэл энэ хамтлаг нэгнээ муулж алалцах биш дэлхийд гарах ёстой гэдгийг үнэхээр үлгэрлэж байна. Artgar гээд бас youtube суваг бий. Монгол хоолны соёлыг дэлхийд таниулж буй, гадаадад үнэн алдартай суваг бий. Миний мэдхийн Hu, Artgar хоёр л youtube -д домог болоод байнаа Монголоос, үргэлж дэмжих болноо. Манай яам, монголыг суртачилана гэж энэ тэнд үзсгэлэнд их мөнгө зарцуулж үр дүнгүй явж бсанаас, ингээд олон улсад өөрсдөө гараад ирсэн хүмүүсээ дэмжиж, соёлоо дэлхийд түгээх хэрэгтэй, солонгосчууд kpop киногоороо, дэлхийд хүчтэй соёлын бодлого явулдагтай адил.
23 | 3 Хариулах
Зочин [66.23.202.22] 2019/4/9
yag zov, bold yag yu hiisen gj turiin soyorholt boldii
8 | 0 Хариулах
Зочин [49.0.185.17] 2019/4/10
elbegdorj ter 2iig nootoi gd bsn bizde tgd ugsiin bishu
2 | 0 Хариулах
Зочин [202.131.228.163] 2019/4/9
Амжилт хүсье үнэхээр мундаг байна. Сонсох тоолонд улам дурлаж байна.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.232] 2019/7/25
Би 65 хүрсэн эмээ. Гэвч ач зээ нартайгаа нийлээд бүгдээрээ улаан фэн нь болсон. Хэдий нас ахисан ч энэ хамтлаг сэтгэлд минь байсан нэгэн утсыг хѳндѳж чадсан. Ритм нь хаана ч давтагдахгүй нандин хѳгийг гаргаж чадсан даа
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.82] 2019/4/9
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ЖААХАН СААРАЛДУУ ӨНГӨТЭЙ ЮМ. ҮСЭЭ ЧАС УЛААН ТОД ШАРААР БУДААД АРАЙ ХУРЦ ТОД ХУВЦАСЛАВАЛ БОЛОХ УУ...ХӨГЖМИЙН ЗЭМСГЭЭ Ч БАС ГОЁООЧУУЛ
0 | 24 Хариулах
Зочин [112.72.12.10] 2019/4/9
Heden onii yum yariad bnaa! Lol
7 | 0 Хариулах
Aagii [202.170.71.157] 2019/4/12
Гала стилл шууд нүдэнд харагдлаа ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.9.44.218] 2019/11/10
ха ха ха
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.158] 2019/11/27
Хүннү стил биш тэгвэл
0 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2019/4/9
Америкт рок төрөлдөө 1 болон 5-т орсон байгаа, эндээс хараарай: http://www.itunescharts.net/us/charts/songs/rock/
5 | 1 Хариулах
Зочин [192.82.65.137] 2019/4/9
Амжилт хүсье бахархаж байна!
4 | 1 Хариулах
hh [114.39.25.159] 2019/4/9
delhiid tanigdsan ni deeree. mongold tanigdah geed yaraad yahav. manaihan bolson hoino tegeed hudlaa tseejee deldeed het undserheg uzel gargaad teriigee mash buruu ilerhiileed tanai hamtlagiin ner hundiig gutaahad tusalj chadna.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2019/4/9
Баяр хүргэе. Vikingo rock гэдэг шиг манайх өөрийн гэсэн рок урсгалтай болоосой гэж хүсэн хүлээж байлаа. Маш их баяртай байна
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.48] 2019/4/9
Одоо itunes chart-д 1. Чонон сүлд, 2. Юу вэ? Юу вэ ? оржээ
4 | 1 Хариулах
Зочин [49.0.161.66] 2019/4/9
HU-гийн залуустаа амжилт хүсье. Дашка үнэхээр мундаг байна
4 | 1 Хариулах
Зочин [89.238.154.117] 2019/4/9
тэнгэр заяат гээд худлаа асан бусдыг доромжлох нь юуфэ юуфэ юуфэ, танк орох нь гээд худлаа попроод шороо овоолох нь юуфэ юуфэ юуфэ, тэнгэрийн тамгатай гэчээд айлд очоод хулгай хийх нь юуфэ юуфэ юуфэ, тангууд миний найз биш гэчээд шанхайд элсэх гэдэг нь юуфэ юуфэ юуфэ! ЭЭЭ хар сүлд сэр, сэр ЭЭЭ хаант төр мөнх үлд, үлд үлд
39 | 2 Хариулах
Haha [202.179.24.173] 2019/4/10
Soliotoi hog
1 | 0 Хариулах
Enkhjin [202.21.112.37] 2019/4/9
Best of luck guys. World is awaiting for your domination. Do not rush to make some mainstream shitty music. Keep up the good work and rock on.
13 | 1 Хариулах
Зочин [103.57.93.91] 2019/4/9
itunes chart-nh n linkiig uldeehgui yasin be? Endees lav olsongui - https://www.apple.com/itunes/charts/songs/
3 | 1 Хариулах
Zochin [202.55.191.130] 2019/4/9
Rock category-d orson baigaa, endees orood haraarai
5 | 1 Хариулах
Zochin [202.131.225.197] 2019/4/9
http://www.itunescharts.net/us/charts/songs/rock/
6 | 1 Хариулах