Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 47.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 684 иргэнд олгожээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Ингэснээр оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгоод байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

"Энэ онд улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа. Улаанбаатар хотод 5,220 орон сууц бэлэн байна. Улаанбаатарт орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс санал ирсэн.

Уг саналыг үндэслээд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан. Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Ингээд энэ онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтой болсон" гэдгийг  Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байсан юм.