Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин төлөвлөлтөөр баригдсан 77 айлын орон сууц ашиглалтад орж, есөн айл батламжаа авлаа

ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Метал Вүүд компанийн барьсан 77 айлын “Шинэ төсөл" хотхон  ашиглалтанд орж, өнөөдөр есөн  айл батламжаа гардан авлаа.

Баянзүрх дүүргийн 16-р хороонд ирэх жилээс гудамжны шороон зам болон явган хүний замыг засмал болгох дэд бүтцийг нь сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллаж төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү: 2015 онд анхны захирамж гарснаар Сүүний 16-р байр өнөөдөр 77 айлын өрх гэр, өргөө цагаан гэр болон сүндэрлэн босчээ. 2015 оноос өдийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн уналт бусад хүндрэл бэрхшээлүүд чамгүй гарч байсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган шинээр барих төслүүдийг Монгол Улсын Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгний санхүүжилт гарган хамтран ажиллахаар шийдвэрдэгдсэн.

Дэд бүтцийн ажилд өмнө жилүүдэд 11 тэрбумыг төсөвлөдөг байсан бол одоо 20 тэрбумын төсвийг тавьсан. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажил цаашид ч үргэлжлэн хийгдэж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын  төлөө нийслэлийн зүгээс бүхий л ажлыг хийх болно.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн орон сууц корпорацын захирал н.Сүхбаатар Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын архитектор Ж.Баасангарьд, Метал Вүүд ХХК захирал О.Хонгорзул, бусад албаныхан  болон иргэд оролцлоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс