Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууцны барилгыг нурааж, дахин барих ААН-үүдийг урьж байна

ikon.mn
2019 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Засаг даргын захирамжуудийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ БАЙРШЛУУД:

БАГЦ БАЙРШИЛ
1 БГД-10 Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 2.24га
2 БГД-13 Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.41 га
3 БЗД-02 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний 21, 22, 27 дугаар байрууд, нийт 0.51 га
4 БЗД-05    Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, 0.13 га
5 БЗД-06 Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га
6 БЗД-07 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, 0.21 га
7 БЗД-08 Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 40 дүгээр байр, 0.12га
8 БЗД-10 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
9 БЗД-11 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1.23 га
10 БЗД-12 Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байр, 0.17га
11 ХУД-06 Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га
12 ХУД-08 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байрууд нийт 0.26 га,
13 ХУД-09 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр нийт 0.2 га
14 ХУД-11 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, 0.26 га
15 СХД-01 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0.84 га
16 СХД-02    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт  0.64га
17 СХД-03 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27га
18 СХД-04 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 2, Нефьтийн 3 дугаар байр нийт 0.53 га
19 СХД-05  Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, 0.19 га
20 ЧД-01 Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэр, хоршооллын байр, 0.13 га
21 НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд, нийт 1.2 га
22 СБД-01 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га
23 СБД-03 Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22 дугаар байр, нийт 0,33 га

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЗААВАР:

  1. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

    Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 100200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/
  2. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 13 давхрын 1308 тоотод хүлээн авна. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  • 2017, 2018 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  • Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн Шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт
  • Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
  • Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  • Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  • Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  • Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  • Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
     

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот,

Утас: 11-315319 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.mpa.ub.gov.mn

 

Эх сурвалж: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар