Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдгээрээс онцлох мэдээлэл нь “Монос хүнс” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, түүний 30 хувь буюу 122 655 128 (нэг зуун хорин хоёр сая зургаан зуун тавин мянга нэг зуун хорин найман) ширхэгийг нэг бүрийг нь 70 (далан) төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө.
Өөрөөр хэлбэл Монос Хүнс ХХК олон нийтээс 8 тэрбум 585 сая төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болох нь.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!