Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX -чууд АНУ-ын Лас Вегас хотод үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтанд оролцож Азийн бүсийн ШИЛДЭГ УЛСаар дахин шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 11
Сурталчилгаа

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн шилдэгүүд нэг дор цуглардаг РЕМАКС R4 конференс уулзалт нь АНУ ын Лас Вегас хотод  MGM гранд зочид буудалд 2019 оны 2 сарын 24-нөөс 2 сарын 28 хүртэл 5 хоног амжилттай явагдаж дууслаа.

Reunite (бүгдээрээ цугларах), Refresh ( мэдлэгээ сэргээх), Reward ( урамшуулах ) and Recommit (уламжлах ) гэсэн 4 үгийн товчлол болох энэ конференсд жил бүр 110 гаруй орны 20,000-25,000 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд оролцдог бөгөөд энэхүү арга хэмжээ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН конференс гэдгээрээ алдартай.

Мөн энэхүү арга хэмжээн дээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх шилдэг технологи, ажиллах арга барил, зах зээлийн хөгжил, шийдлийг танилцуулагдаж тэднээс суралцах боломжийг олгодог бөгөөд энэ жил ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ НЕТВОРКИНГ БИЗНЕС гэсэн уриан дор зохион байгуулагдсан байна.

 
 
 

Уг чуулга уулзалтанд ерөнхий захирал, бүсийн эзэмшигч Н.Батбаатар, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн нараар ахлуулсан RE/MAX -ийн 25 төлөөлөгч АНУ-д амжилттай оролцоод иржээ.  RE/MAX нь Америк, Канад тив, Европ тив, Ази тив гэсэн гурван үндсэн тивүүдэд хуваагддаг ба энэ жил RE/MAX Mongolia нь Азийн 20 гаруй орнуудын дундаас өсөлтийн хувь, агентуудын тооны өсөлт, бизнесийн соёл зэрэг олон үзүүлэлтээр RE/MAX ын АЗИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ БҮС, УЛСААР ДАХИН ШАЛГАРСАН тухай гайхалтай мэдээтэй ирцгээлээ.

Өнгөрсөн жил RE/MAX Mongolia мөн Азийн шилдэг бүс орон, амжилтаараа манлайлагч зэрэг олон шагналын эзэн болж байсан билээ.

Дэлхий даяар буй маш олон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд Монгол улс өөрийгөө сурталчлах нь маш чухал байдаг. Учир нь Төв Азийн зүрхэн талд орших жижиг улс болох Монголын тухай мэдээлэл дэлхий даяар бага байдаг ба дэлхийн олон оронд салбартай бизнесийн нэг RE/MAX чууд энэхүү Монголыгоо сурталчлах үйлст өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар яваа юм. RE/MAX чууд Монгол хувцасаараа конвенцийн үеэр гангарч яваа сайхан зурагнууд үнэхээр нүдэнд туслаа.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд  хөгжиж буй орнуудын нэг бол яахын аргагүй Монгол улс юм, тэр ч утгаараа цаашдаа хөгжих, шинэ технологийг нэвтрүүлэх боломж ихтэй гэж тооцогддог. Харин энэ жил RE/MAX Mongolia нь тухайн уулзалтын үеэр Хөгжингүй орон болох  Япон, мөн Энэтхэг улсуудтай хамтран ажиллах мастер гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн байна. Энэ нь цаашдаа Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн бизнес нь  олон улсын зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болоход чухал алхам юм.

 “RE/MAX нь сургалт, технологи болон системээр дамжуулан үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн болон брокер оффисуудыг илүү үнэ цэнэтэй болгохын төлөө ажилладаг. Тиймдээ ч үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд та бүхний хүчээр дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэргүүлж байна” гэж RE/MAX-ын CEO Адам Контос нээлтийн үеэр хэлсэн байна.  Мөн энэ жил шинээр нээлтэй хийх гэж буй  “RE/MAX Booj” технологийг танилцуулсан ба  энэхүү платформ нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хэрэглээг илүү хялбаршуулж хэрэглэгч, үйлчлүүлэгч нартайгаа хэрхэн хамгийн үр дүнтэйгээр хамтран ажиллах мөн бүх ажлаа нэг дор амжуулж болох боломжыг олгох тухай мэдээллийг анхлан хүргэжээ.

Энэ нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн мэдлэг болон чадварыг нэгэн шинэ түвшинд гаргах боломжтой  хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Мөн хаалтын үйл ажиллагаанд Америкийн супер од Tim McGrab ирж нийт ремаксчууддаа ая дуугаа өргөн нэгэн үдшийг хамт өнгөрөөсөн байна.

Ремакс Монголиа бүсын хамт олон алсын аянаас ганзага дүүрэн ирсэн бөгөөд цаашдаа сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх, хэрэглэгч нартайгаа улам илүү ойртож ажиллах их хүслээр дүүрэн байна. RE/MAX чуудад амжилт хүсье.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.