ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын газар доорх ус хорт хавдар үүсгэгч органик нэгдлүүдээр бохирдсон байх магадлалтай"

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000мг/л илэрчээ.

Нитрат юунаас үүсдэг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нитрат үүсгэгч хэд хэдэн эх үүсвэр байдаг ч Улаанбаатарын гэр хорооллын бүсэд бол нүхэн жорлонгоос үүдэлтэй. Хүн, амьтны ялгадаснаас үүсэж хөрсийг бохирдуулан улмаар газар доорхусанд хүрдэг уг ион ньусанд харьцангуй удаан хугацаагаар байдаг аж.

Нитратаар бохирлогдсон ус хүний биед орсныхоо дараа NO2 болон хувирч хүчил төрөгчийг эд эсэд хүрэхэд саад болдог. Энэ нь залуу насны хүмүүст нэг их мэдрэгдэхгүй ч жирэмсэн эх, нярай хүүхэд, ахмад настан нитратаар бохирдсон усыг уухад Метагемоглобинемияаг үүсгэдэг.

Түүнчлэн Улаанбаатарын газар доорх усанд нитрат болон бусад органик биш бохирдлоос гадна хорт хавдар үүсгэгч органик бохирдлууд их байх магадлалтайг АНУ-ын Агаарын нисэх хүчний технологийн институтийн хүндэт профессор Марк Голтз хэлж байв.

 

Нитратаар бохирлогдсон ус Туул гол руу орох эрсдэлтэй байна
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатарын хөрс, гүний усан дахь органик биш бохирдлын талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг.

Тэдгээрийн нэг ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэгийн 2018 онд олон улсын Water сэтгүүлд хэвлүүлсэн судалгаанаас харвал Улаанбаатарын гэр хорооллын бүсэд байршилтай гүний худгуудын усанд агуулагдах нитратын агуулга ДЭМБ-аас зөвлөсөн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 50 мг/л бүгд давсан буюу нитратаар бохирлогдсон байна.

Б.Наранчимэг багшийн судалгааны явцад гэр хороолол орчимд нитратын агуулга хамгийн багадаа 64 мг/л, хамгийн ихдээ 304 мг/л хэмжээтэй байжээ.

Түүнчлэн нитратаар бохирлогдсон ус нь газар доорх усны урсгалын чиглэлээсээ хамаараад Туул гол мөн бидний ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлийг дагуулж байгаа аж.

 

 

Байгалийн усанд нитрат байдаг хэдий ч манайхтай ижил төстэй бүс нутагт 10 мг/л-ээс илүүгүй байдаг аж.

"Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь ерөөсөө л нүхэн жорлонтой холбоотой. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц арга нь жорлонгоо өөрчлөх, хөрс рүү шууд ялгадсаа шингээхгүй байх мөн ялгадсаас гадна угаадсаа шууд асгаж байгаа шинэ төрлийн органик бохирдлын эх үүсвэр бий болгох аюултай" гэдгийг Б.Наранчимэг багш хэлж байв.

Модон жорлонгийн бохирдол, ялгадас хөрсөөр дамжин хэрхэн гүний усанд хүрч байгааг зургаар харуулбал,

/Дөрвөлжин хэсгээр бетоноор доторлосон жорлонг төлөөлүүлсэн бөгөөд жорлонгоо доторлосноор бохирдол гүний усанд хүрэх хугацааг богиносгох, тогтмол соруулж байвал хөрсийг бохирдуулахгүй байх ч боломжтой/

 

"Жил бүр шинэ загварын үнэтэй гар утас авдаг хэрнээ яагаад нүхэн жорлонгоо өөрчилдөггүй юм бэ?"

"Улаанбаатарын газар доорх ус хорт хавдар үүсгэгч органик нэгдлүүдээр бохирдсон байх магадлалтай"
 

Улаанбаатарын газар доорх усандорганик бохирдлууд  байж болох талаар АНУ-ын Агаарын нисэх хүчний технологийн институтийн хүндэт профессор Марк Голтзын таамаглалыг дээр дурдсан.

Цэргийн корпуст харьяалагддаг тус сургуулийн хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ ихтэй учраас нөхөн сэргээлтийн асуудал давхар яригддаг байна. 1970-аад оноос органик бохирдлыг судалж, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон судалгаа хийсэн профессор Марк Голтз ШУТИС-ийн ГУУС-д зочин профессороор ажиллахаар ирээд байгаа ажээ.

Газар доорх усан дахь органик бохирдол ямар байгаа талаар судалгаа Монголд харьцангуй шинэ бараг хийгдэж байгаагүй бол АНУ-д 1980-аад оноос хойш энэ төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж эхэлсэн байна.

"АНУ-д органик бохирдлын дийлэнхийг газрын тосны бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Тэр дундаа хамгийн аюултай нь бензин. Түүний дараагаар хлорт нэгдлүүд яригдана. Хлорт нэгдлүүдийг хуурай хими цэвэрлэгээний газрууд, мотор цэвэрлэгээ буюу машин угаалгын газрууд түгээмэл хэрэглэдэг.

1970-аад оноос АНУ-д хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, шалтгааныг нь тогтоох маш олон судалгааг төрөөс санхүүжүүлсэн байдаг. Superfund нэртэй санг байгуулж, маш олон тэрбум долларыг энэ чиглэлийн судалгаанд одоог хүртэл зарцуулсаар байна. Олон судалгаагаар органик бохирдлууд хорт хавдар үүсгэж байгааг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн бохирдлыг арилгах, хорт хавдрыг эмчлэх чиглэлээр судалгаанууд хийгдсээр байгаа" хэмээн профессор Марк Голтз ярив.

Органик бохирдол үйлдвэр ихтэй бүс, хими цэвэрлэгээний газар, шатахуун түгээгүүрийн газраас газар доорх усанд үүсдэг байна.

Улаанбаатарт маш олон шатахуун түгээгүүр, хуурай хими цэвэрлэгээний газруудтай газар доорх усны түвшин маш дээр буюу 2-20 м орчимд хэлбэлзэж байгаа нь органик бохирдол бий болох магадлал маш өндөр хэмээн таамаглаж байгаа ажээ. АНУ-д шатахуун түгээгүүрүүдийн газар доор байрлуулсан танк доошоо хөрс рүү шатахуун алдаж, бохирдол үүсгэж байсан тохиолдлууд байснаас энэ төлрийн хяналтын систем, хууль дүрмийг сайжруулсан байдаг гэнэ. Монгол Улс ч гэсэн органик бохирдлын судалгааг нэн даруй хийж бохирдсон эсэхийг судлах, бохирдлоос урьдчилан сэргийлж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал асуудлын нэг гэж хэлсэн.

Тиймээс ШУТИС-ийн ГУУС-ийн багш нар профессор Марк Голтзтой хамтран Улаанбаатарын газар доорх усан дах органик бохирдлын хэмжээг судлахаар төсөл бичиж байгаа юм байна.

АНУ-д хийгдсэн судалгаануудаас харахад, хөрсөөр дамжин газар доорх усыг бохирдуулагч 130 гаруй төрлийн бодисын 90 орчим хувь нь органик бохирдуулагчид байдаг байна. Үлдсэн 10 хувьд нитрат, хүнд металын бохирдол болон бусад бохирдуулагч ордог аж.
Д.Басандорж: 20,000 төгрөгөөр ч жорлонгоо өөрчлөх боломж бий
 

Жорлонгоо өөрчлөх нь огтхон ч хэцүү бөгөөд өндөр өртөгтэй ажил биш гэдгийг ШУТИС-ийн профессор Д.Басандорж хэлж байна.

Жорлон өөрчлөх түүний санаанууд үндсэндээ ялгадсыг хөрс рүү шууд шингээхгүй байх болон ялгадсыг дахин ашиглахад чиглэжээ. Тодруулбал,

  •     Өтгөн, шингэнийг ялган боловсруулдаг
  •     Өтгөн, шингэнийг нэгтгэн боловсруулдаг
  •     Өтгөн, шингэн, органик хаягдлаас биохий түлш, биохий, биобордоо, биоцахилгаан үйлдвэрлэх
  •     Өтгөн, шингэн, угаадас, бохир усыг соруулах

Дээр дурдсан байдлаар жорлонгоо өөрчлөхөд 160,000-1,800,000 шаардагдана. Үнэхээр өөрчилье гэвэл 20,000 төгрөгөөр ч нүхэн жорлонгоо өөрчлөх боломж байгааг мөн хэлсэн юм.

Өтгөн, шингэнийг ялган боловсруулдаг жорлонгууд,

Хамгийн энгийн шийдэл нь өтгөн, шингэнийг салгадаг суултуур. Өтгөн рүүгээ үнс эсвэл үртэс хийж хутгаад, шингэнийг хуванцар тагтай саванд тусад нь тосож аваад тус тусад нь бордоо болгож ашиглах боломжтой гэнэ.

Дахин сануулах ТАВАН САНАА
 

"Нутгийн шийдэл сан" ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл санаачлан, "Цэвэрч Монгол" төсөл боловсруулж, сургалт, аян өрнүүлсээр байгаа. "Жорлонгоо өөрчилье" номоос авах таван санааг ЭНД ДАРЖ дахин нэг хараарай.

Энэхүү номд гадаад орнуудын жорлонгийн шийдэл, агуулга, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулсан бодит түүх, жорлонгийн барилга, ашиглалтыг эдийн засгийн эргэлтэд оруулсан туршлага, жишээг бичжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.17.121] 2023/5/2
ХУЛГАЙЧ НАР ГИТЭДҮҮДТЭЙ НИЙЛЖ АЖИЛЛУУЛЖ ХАН УУЛ ДҮҮРГИЙГ БОХИРДУУЛДАГ ХРОМООР АРЬС, НООС УГААДАГ ДУНДАД ЗУУНЫ ЦЕХҮҮДЭЭ ЗАЙЛУУЛААЧ, ХУЛГАЙЧ НАРАА,ШАТААНА ШҮҮ, ДЭЛБЭЛНЭ ШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.93.3] 2020/5/12
1.5 саяуулаа баасаа Туул гол руу цутгаад сууж байхад хэний ч сэтгэл зовдоггүй юм уу. Үүнийг хөнддөг хүн байдаг юм уу? Төр засгаас тэр цэвэрлэх байгууламжаа нэхэх хэрэгтэй ш дээ. Хаана байна нөгөө эх оронч үзэл, омогшил, огшил
3 | 0 Хариулах
Гичийнүүд минь [103.26.194.129] 2019/9/2
Наад сүлжээний бизнесээ жаахан үнэнд ойрхон сэдвээр хийгээрэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2019/5/6
Үмхий юмнуудаас /төрд гарсан адгийн новшнууд ч багтана/ болж гэмгүй хэдэн зуун мянган нийгмийн соёлт сэхээтэн хүмүүс нь л зовж бн даа!
1 | 0 Хариулах
Гэр хорооллын банхрууд [202.126.89.120] 2019/5/6
Заавал хууль гаргаачээ.хөнгөлөлтөнд хамрагд эсвэл хотоос тонилцгоо.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.160] 2019/5/5
90 оноос хойшхи айл өрхүүд хотод орж ирсэн юм билээ.үүнээс хойшихи 25 жилд хотын хүн ам1,5 саяд хүрчихсэн тул,орон нутагийн удирдлага,нутагийн зөвлөл ТББ айл өрхөө нутаг руу нүүлгэх ажил хийцгээ,хөдөө орон нутагт ажил олж хийлгэ,мал маллах,газар тариалан эрхлэх,төмс хүнсний ногоо тарих,жимсний мод тарих гээд ажил мундахгүй дээ.газар,мал,мод,үрийн буудайг үнэгүй олгож,5 жил татвар авахгүй ашиг орлогоороо амидарч болно доо.тэгж байж хотын хүн ам,айл өрх багасана.архи ууж хотын гудамж талбайд ажилгүй залуусыг бариж бүртгэлжүүлж хөдөө орон нутагт ажил хийлгээ.тэгэхгүй хүний эрх,эрх чөлөө яриад суугаад байвал суугаад л хөгжилгүй африkийн ядуу тарчиг хөрс усны бохирдолд орсон,хоол ундны хомсдолтой,янз бүрийн өвчин эмгэгтэй улс орон болж дууслаа.ядуу,залхуу хоёр өвчин монголчуудыг устгаж бна даа,хятад,япон,солонгос,орос та нарыг устгах уусгах бодол байхгүй,та нар залхуу ядуу байвал уусгаж устгахад энэ улсууд бэлэн болчихсон хараад ажиглаад бгаа шүү
2 | 0 Хариулах
Saraa [212.129.73.242] 2019/4/29
Tiimee hodooniihniig yavuulahad tedend orlogo heregtei. uunii tuld Eruul menden heregtei mongol tarag suugee sain hereglej targan mahaa sain idej hodnooniihond orlogo oruulj tedniigee torson nutagt n eruul agaart n uramtai ajilluulj amidruulah heregtei. bid gadnaas haana uildverlesen n medegdehgui ongiin uuttai horoor languu duurgej buh mongo gadagshaa garch medeh medehgui havdaraar ovchilj baina. hodooniihniig gargah arga bol ulaanbaatariinhan tarag aaruulaa sain hereglej mongol noos nooluuraa demjih.
0 | 0 Хариулах
Нэргүй [202.9.44.75] 2019/4/29
Хашаанд тавихад тохирох эвгүй үнэр гарахгүй тийм жорлон хаанаас авч болох вэ
0 | 0 Хариулах
Дамиран [66.181.187.85] 2019/3/21
naad nitrat chin yakahave?zeverlekh baiguulamjaas dooosh bio,shuvuu,altanbulag hurtel aris shirnii uildveruudiin heregledeg hund metall hrom chin hursund heviin hemjeeneesee 40-50 dakhin ih baigaag zuny amraltaaraa dalaga hiij baisan german oyutnuud togtooson bdag.ter haviar baigaa ard irgediig nuulgen shiljuulekh taraan bairluulakh tukhai yum yarisan.uuniig tooj baigaa amitan mongold hen ch baikhgui bnadaa
1 | 3 Хариулах
Zochin [202.126.89.141] 2019/3/15
Энэ хүмүүс ихэнх нь амьдралаас тасраад тэнгэрийн амьтад болчихсон юм шиг сэтгэгдэл бичсэн бна.Гэр хороололд амьдарч бга ихэнх хүмүүс тогны мөнгө гэхэд 70-100 мянган төгрөг сард төлөөд дээрээс ньтүлш нь сардаа 300000 төгрөг зарцуулаад өвөл гадаа гарч бие засахад сайхан байдаггүй л байх байранд амьдарч бга хүмүүсээс их хөдөлж ,их зарлага гаргаж,амьдардаг байхад юун солиотой юм бичээд бна а энэ хүиүүс дуртайдаа гэр хороололд амьдраад бга юмуу хаашааюм.Утаа гаргахгүй гал түлэхгүй амьдархад л тогны мөнгө нь 250000-400000 төлнө тэгсэн хэрнээ олигтой дулаацахгүй шүү .Байранд орох гэхээр л өчнөөн саяыг урдчилгаа гэж нэхнэ монголд болох юм тун ховор шүү дэ хууль зөвхөн энгийн ард түмэнд үйлчилдэг ш дн
0 | 0 Хариулах
Хөдөө рүүгээ буцаач! [103.229.123.148] 2019/4/29
Дуртайдаа гэр хороололд байгаа юмуу гээд байх юм! Ихэнх нь хөдөөнийхөний их нүүдэл биздээ! Дуртайдаа хотод ирчихээд, хамаг бохироо ойр орчиндоо цацаж, жорлон дунд амьдарч байхаар хөдөө рүүгээ явцгаа! Засгийн газар жорлонгийн төсөл ярьж заваарч байхаар хөдөө ажлын байр олноор бий болгомоор байна!
8 | 0 Хариулах
chi uuruu zail [66.181.161.38] 2019/5/3
huduu ruugee ywtsgaa ch geh shig [хориотой үг] mini chamd ulaanbaatariig umchluultsen bish shuu haltaisan [хориотой үг] chini
0 | 0 Хариулах
Зочин [66.206.12.98] 2019/5/13
Хотынхон очиж хөдөөг ухаад, уулыг нь нурааж, усыг нь шавар намаг болгоод амьдрах аргагүй болгочихсон шдээ. Тэгээд нутгаа нураалгасны хариуд утаагаар утаж, унгасаараа хийсгэх гээд хотод ороод ирсэн шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.211] 2019/5/3
Төв суурин газар олны жишиг дагаж амьдрах ёстой. Хар амиа хичээж амьдрах юм бол олноос хол хөдөө амьдраач бэртэгчин минь.
2 | 0 Хариулах
Zochin [103.10.20.34] 2019/3/13
GER HOROOLOL RUU DED BUTETSEE GYLS TATAH HEREGTEI.
0 | 0 Хариулах
Fff [64.119.17.21] 2019/3/12
Uher mongolchuud archaagui sul doroi zalhuu bj bas uursdiiguu tenger zayat gj hutsna onigootoi garuud
7 | 0 Хариулах
Зочин [202.21.106.125] 2019/3/12
Жорлонгоос гадна барилгын хог хаягдал ер нь хэрэггүй болчихсон юу ч байсан хамаагүй хаячихдаг улсуудшдээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.10] 2019/3/12
АРХАНГАЙН ТӨВШРҮҮЛЭХ СУМАНД АМЬДАРДАГ АМЕРИК ГЭР БҮЛ ЖОРЛОНДОО УС ТАТАХЫН ОРОНД ҮРТЭС ЦАЦДАГ ГЭЭД ГЭРТЭЭ ОРУУЛЖ ҮЗҮҮЛЖ БСАН. ӨВӨЛДӨӨ ГЭРТЭЭ 10 ЛИТРИЙН ТАГТАЙ ХУВИНД ХҮНДРЭЭД ҮРТЭС ЦАЦААД ХУЧДАГ, ЗУНДАА ХАШААН ДАХЬ ЖОРЛОНГОО ХЭРЭГЛЭЭД МӨН ҮРТЭС ЦАЦДАГ. БАС ТЭРЭНДЭЭ ДУУШЭНД ОРДОГ ГЭЭД ХАНАНААСАА БУУЛГАДАГ ТӨМӨР ТОР ҮЗҮҮЛЖ БСАН. ТЭГЭЭД ҮРТЭСТЭЙ ӨТГӨНӨӨ ХУРААГААД БОРДОО БОЛГООД ХАШААГААРАА ДҮҮРЭН НОГОО ТАРЬСАН БСАН. БАЙШИНГИЙНХАА ХАНЫН ДҮҮРГЭЛТИЙГ ҮРТЭСЭЭР ХИЙСЭН ГЭСЭН. ТӨВШРҮҮЛЭХЭД ХӨРӨӨ РАМ (МОД БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ҮЙЛДВЭР) АЖИЛДАГ НӨГӨӨ ҮРТЭС ГЭЭЧ ЯМАР Ч АШИГЛАЛТТГҮЙ УУЛ ШИГ ОВООЛООСТОЙ БДАГ ЮМ БИЛЭЭ. УЛААНБААТРЫН МОДНЫ ЗАХУУДАД Ч ҮНЭГҮЙ ШАХУУ ОВООЛООСТОЙ БДАГ. ҮРТЭС ЦАЦДАГ ЖОРЛОНГООС ӨМХИЙ ҮНЭРТЭГГҮЙ НЬ САЙХАН ЮМ БИЛЭЭ!!!
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.92] 2019/3/12
Улаанбаатарын гэр хороолл дахиад 50 жил бна эдийн засгийн аргаар орон сууцжуулах боломж харагдахгүй бгаа хүчээр л үзэх хүч хэрэглэх ганц арга бий
3 | 0 Хариулах
Жорлон [182.160.1.214] 2019/3/12
Угаасаа Монгол хүнд бөөгнөж амьдрах тохиромжгүй. Эх орныхоо өнцөг булан бүрд тарж амьдрах л хэрэгтэй. Улаанбаатарын энэ олон ил жорлонгоос нэг болохдоо л болно. Хэдэн мянган хүн өвчилж үхэх бол л гэхээс ...
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.144] 2019/3/12
тэнгэр заяат хулгайчид
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.82] 2019/3/12
Тэнгэр заяатай Монголчууд гээд байгаашүү бас
0 | 0 Хариулах
Зочин [172.56.2.8] 2019/3/11
Uher teneg mongolchuud
1 | 1 Хариулах
Зочин [86.111.138.164] 2019/3/11
2018 ond 6000 garan hun ( tom hun shuu) habdar tusaj 4200 hun habdaraar uhsen gesn too barimt neg gazraas unshsan sanadlaa.Aimshigin ene too barimt chin ene balair Utaa,usnii bohirdoloos uudeltei!!,Getel ene Shinjileh uhaani Akedemid ajilladag eredemted,EM iin gazariinhan,yam tamgihan,emnelegin emch nar yu hiij bdagin!Ubdbul emch,emenelginhen ni mungu olno geed l hantsui shamlaad suuj bdag umuj
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/11
hamgiin zuv garts bol yandan jorlon hoyoroos undur tatvar avah eroosoo tatvaraar l zohitsuulna oor arga baihgui
9 | 0 Хариулах
Зочин [27.176.80.10] 2019/3/11
mongol sunluuuuu
2 | 0 Хариулах
G [202.126.88.51] 2019/3/11
Odoo ulam dordonoo! UB d khodooniikhon 70% iig ezelj bna! Ali khediin khodoo bolson. Tseverch Soyoltoi khymyys ni dyrveed zugataad yavssn.... Ger khorolol ulam telne Khodooniikhon ulam galzuurna! Tor zassgt ch gsn dan khodoochyyl bna! Tegeed l yamas, temee, noosond mongo ogood l.... Dongoj 32 iin toirog ongorood l Aguu ikh ger khoroolol nomron avlaa gej! Yun jorlon? Idekh khool, tylekh tyleegyi bkhad...
11 | 0 Хариулах
Зочин [103.229.121.203] 2019/3/11
Улаанбаатараас зайлаяаа
6 | 0 Хариулах
Зочин [64.119.18.179] 2019/3/11
Манай гэр хороололын жорлонгууд бидний мэдэх хувьсгалаас өмнө ч байсан тэгэхээр 100 жил болж байна гүний ус буюу газрын доорхи ус маань бохирдсон байх мэдээж юм гэр хороололыг устгана гэж донгиотож байхаас хашаандаа байгаа жорлонгоо бетондож соруулаж авч авахаар нэг стандартын зураг боловсоруулаж батлуулаж мөрдөх шаардлагатай байна хоёр камертай байхаар нэг нь хүний өтгөн шингэж нөгөө угаадсаа хийхээр төлөвлөвөл зүгээр тэгээд дүүрэхээр нь соруулаад төв цэвэрлэх байгууламжид нийллүүлдэг байх хэрэгтэй эсвэл гэр хороололд бохирын шугам хоолой тавьж өгөөд хэсэгчилсэн бага оворын цэвэрлэх байгууламжийг барих хэрэгтэй одоо яаралтай энэ асуудлыг шийдэхгүй бол бид уух усгүй болно шүү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.211] 2019/5/3
Хэнийг хийж өг гээд байгаа юм. Хотод амьдрах юм бол нийтийн эрх ашигт зохицох ёстой. Чи өөрөө хий. Чиний баасыг бас хүн цэвэрлэх юмуу?
0 | 0 Хариулах
WTF????? [58.108.22.92] 2019/3/11
ЗДААААА ЭНЭ ОЛОН МОДОН ЖОРЛОНГОО БОЛЬЁООООО, ТӨР ЗАСАГ НЬ ГАРЦ ШИЙДЭЛ ОЛООЧ ЭЭ, ДЭЛХИЙ ХӨГЖӨӨД БАЙХАД ҮХЭР МОНГОЛЧУУД БААC ШЭЭCТЭЙГЭЭ ЗУУРАЛДААД ДУУСЛАА...
12 | 0 Хариулах
Зочин [64.119.20.74] 2019/3/11
Зарим үед төр төмөр нүүрээ гаргаад хотод оршин суух цензур гаргамаар юм. Байранд амьдардаг байх, эсхүл хашаа хороогоо утаа гаргахгүй, бохир гадагшлуулахгүйгээр шийдсэн бх, газар нь ямар нэг хориотой бүсэд байршаагүй бх энэ тэр. Тгээл иймэрхүү шийдэл ярихаар тийм орлоготой айл алга төр өөрөө тавьж өг гээд л явж өгнө дөө бэлэнчилсэн юмнууд.
14 | 0 Хариулах
зочин [66.181.161.96] 2019/3/11
яг үнэн, хотод эсгий гэрийг хориглох хэрэгтэй, байр авах чадваргүй бол уулын аманд гэрээ бариад малаа маллаж амьдрах хэрэгтэй, олонхийн эрх ашиг ямагт дээгүүр тавигдах ёстой гэдгийг манайхан ухаарахгүй юм
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.46] 2019/3/11
Нийслэлд эсгий гэрээсээ салаагүй цагт хөгжил ярих нь үнэмшилгүй
14 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2019/3/11
Zun uer bolsonii daraa nuhen jorlonguud haliad ter haviar neg [хориотой үг] sh..s ursaad huuhduud n shar avaad guilgeed balardag gsn urhiin emch nar n ugee helj us tolgoigoo zulgaadag gseen odoo yaaltai bile
2 | 0 Хариулах
sdgsd [202.131.227.82] 2019/3/11
ger horoolliig nvvlgeed busad sum aimguudad ajliin bair gargaad bwal
3 | 0 Хариулах
наад зах нь [202.9.43.49] 2019/3/11
МАНАЙХ ЯАГААД НИЙТИЙН БАЙРЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА ВЭ, ОЛОН САЯ ТЭРБУМ ХҮНТЭЙ ХОЙД УРД 2 ХӨРШ МААНЬ Л ГЭХЭД ХҮН АМЫН ДИЙЛЭНХИ ХЭСЭГ НИЙТИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ ШҮҮ ДЭ. ДУНДАА НИЙТИЙН 00 & ШҮРШҮҮР БАС ГАЛ ТОГОООТОЙ , НЭГ НЭГ ӨРӨӨНД НЭГ НЭГ АЙЛ АЖ ТӨРӨӨЛ ЗОХИЦООЛ АМЬДАРДАГ ШДЭ. ТЭХЭД МАНАЙХ 1-ХЭН САЯ ХҮНЭЭ /UB-Д БАЙГАА/ БАЙРАНД ОРУУЛЧИЖ ЧАДАХГҮЙ ТОМ ТОМ БААГААЛ БАЙГААД БАЙХЫН. ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД НЬ Ч ГЭСЭН ЗААВАЛ 2-3 ӨРӨӨ ОРОН СУУЦАНД ШУУД ОРОХ ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ ТОМ МӨРӨӨДӨЛТЭЙ. ЭНИЙГЭЭ Л БОЛЬЧИЙ СЭТГЭЛГЭЭГЭЭ Л ӨӨРЧИЛЧИЙ ТЭХЭД БОЛООЛ ЯВЧИНА. НҮХЭН ЖОРЛОН БОЛ БҮР УТГАА АЛДСАН НЭГ Л ӨДӨР БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТӨЖ ҮЕР УСАНД АВТЛАА ГЭХЭД УБ-ЧУУД ТЭРЧИГТЭЭ ЖОРЛОНГИЙН [хориотой үг] ШЭЭСЭНД ЖИВНЭ.
20 | 0 Хариулах
Зочин [66.181.190.252] 2019/3/11
mash unen yum bichij
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.211] 2019/5/3
Байр авч чадахааргүй бол хотруу бүү нүү. Хэний төлөө амьдарч байгаа юм. Элдэв юм нэхээд л
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.8] 2019/3/11
УБ-аас зайлсан нь л өлзийтэй болчихоод бга юм.
10 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/11
tegeed l odontoi eej ene ter gej soliorch baihaar ter munguuruu ded butetsiin asuudlaa shiideh yostoi yum hun amiin usultiig diileh usnii nuuts baihgui ter olon urhiig hangah tsahilgaan erchim huch baihgui uls gedegee er n hezee neg uhaarch oilgoh yum baigaa yum ded butetsiinhee asuudliig shiideegui baij hun uildverledeg uls afrik mongol hoyor l uldlee.
2 | 0 Хариулах
Ard [202.21.117.178] 2019/3/11
Mongol uls dampuurch bn! Ard tumen duugui ! Ashig khonjoo harj duugardag humuus bn!
1 | 0 Хариулах
zochin [202.126.89.189] 2019/3/11
ih hurluinhan yum boddog bolvuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2019/3/11
Yostoi bodloo yu
1 | 0 Хариулах
Зочин [72.137.85.228] 2019/3/11
Эрүүл энх байцгаая гэвэл хөдөөчүүдийг нутагруу нь нүүлгэж нийслэлийн амьдрал ачаалалыг хэвийн болгох ёстой Өөр ямарч гарц байхгүй.Үүнийг хүн бүхэн ухаарах ёстой.
14 | 0 Хариулах
Sara [212.129.73.242] 2019/4/29
Tiimee hodooniihniig yavuulahad tedend orlogo heregtei. uunii tuld Eruul menden heregtei mongol tarag suugee sain hereglej targan mahaa sain idej hodnooniihond orlogo oruulj tedniigee torson nutagt n eruul agaart n uramtai ajilluulj amidruulah heregtei. bid gadnaas haana uildverlesen n medegdehgui ongiin uuttai horoor languu duurgej buh mongo gadagshaa garch medeh medehgui havdaraar ovchilj baina. hodooniihniig gargah arga bol ulaanbaatariinhan tarag aaruulaa sain hereglej mongol noos nooluuraa demjih.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2019/3/11
Bayankhoshuu, Khailaast geed usan sangiin hudgiin systemtei bolson ger khoroololiin busuudees yaraltai deej avmaar yum bna.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.125] 2019/3/11
балиар завааэ хот шүү [хориотой үг]
2 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2019/3/11
нэг арга хэрэгжүүлэхгүй бол болохоо байлаа даа, хүмүүс минь. Бохирдсон байх магадлалтай гэж ер нь аль хэдийн бохирдсон болов уу гэж. яаж ийм хотод эрүүл саруул амьдрах вэ. боломж бололцоо байвал хичээж байгаад хотоос явсан нь дээр дээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.218] 2019/3/11
Гэр хороолол байхгүй бол УБ их сайхан болно доо. Гэхдээ бүх хүнийг орон сууцанд оруулна гэхээр дэд бүтэц байхгүй, ус байхгүй. Хот 1,5 сая хүнтэй 1 хүн дундажаар өдөрт 7 удаа 00 орно, 1 удаа 00-н ус татахад дундажаар 6 литр орчим усаар бохироо явуулна(Бочки болгоны хэмжээ өөр). 1 хоногт 1,5сая*7удаа*6литр=63сая литр ус зөвхөн 00д зарцуулна, үүнээс гадна гал тогоонд, усанд орох, хувцасаа угаах гэх мэт үйлдвэрлэлийн бус хувь хүнд хамаарах усны хэрэглээг нийтэд 1 хоногт УБ маань усаах хангаж чадах болов уу? Миний бодлоор бидэнд ус нөөцлөх далан, эсвэл шөнө усаа нөөцлөх том танк маш олон бариж хэрэглэх дэд төвүүд хэрэгтэй байх. Усны асуудлаа шийдээд дараа нь тэр их ус хэрэглээд бохир болсоны дараа бохир систем ачаалал даахуу гүү юу? Устай холбоотой асуудлын дараа цахилгаан, тэгээд дулаан, тэгээд хамгийн эцэст нь хамгийн бүтэлгүй асуудал болох гэр хороололын иргэдийн эдийн засаг, байр авч чадах уу гүү юу? Гэж бодхоор дараагын 100 жил гэр хороолол байсаар л байх юм шиг байгаан
6 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/3/11
namaig baga baihiin l ytaa yndnii ysnii bohirdol geel yridag baisan odoo ch heveeree erni minii nas guitsehgui baihoo
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.141] 2019/3/11
200.000 нүхэн жорлон байгаа шүү дээ
3 | 0 Хариулах
Зөвөө дэмжиж байна [103.14.38.137] 2019/3/11
Жорлонгийнхоо хийц, өнгө үзэмжийг ядаж сайжруулах хэрэгтэй. Заавал дотор нь ийм үнэтэй суултуур тавих ч шаардлага байхгүй. Гол нт өтгөн шингэнээ л сайн халдваргүйжүүлэх ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.148] 2019/4/29
Жорлон ярихаа больёоо! Бүх гэр хорооллыг нүүлгэж, хотоос зайлуулах. Жорлонгийн төсвөөрөө тэнд нь сургууль, цэцэрлэг, ажлын байр бий болгож, хотын даацыг багасгаж өгөөч, сайд дарга нар аа! Эсвэл дарга нарыгаа 7 буудлын дунд амьдруулъя!
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/11
ger horoolliig neg mur ugui hiij baij eruul mongol humuus amidrah biz ger horoolliin teleltiig yaraltai zogsoohgui bol diildehgui esvel nuhen jorlon yandan hoyoroos tatvar av
21 | 1 Хариулах