19:28 2019/02/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8% нь дэмжлээ.
18:52 2019/02/26
Хотын даргыг тодруулах санал хураалт эхэллээ. Нийт 45 төлөөлөгч нууц санал өгөх юм. Өмнөх санал хураалтын үед гарсан асуудлыг давтахгүй байх үүднээс төлөөлөгчдийн гар утсыг үлдээн, нэг нэгээр нь оруулж, саналыг нь авч байна.
Тооллогын комиссыг НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, Ц.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж буй юм.
15:44 2019/02/26
Хотын даргыг томилох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг тооллогын комисс байгуулахтай холбоотой завсарлага аваад эргэж орж ирсэн бол МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авав.
АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл завсарлаж орж ирснийхээ дараа горимын санал тавьсан юм. Тэрбээр "Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд чөлөөлөх асуудал тавигдсанаас хойш НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. МАН-ын НИТХ дахь үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй болсон. Завсарлага авах тоо нь хязгаараа алдаж, сүүлдээ мессэжээр завсарлага авдаг болсон. Гэтэл бид хурлыг эхлүүлээд, шалтгаанаа хэлээд завсарлага хүсэж байхад нэг цаг болгож өгч байна. ИТХ-ын дарга ингэж хоёр намын бүлэгт илтэд ялгаварласан байдал тогтоод удаж байна. Өнөөдрийн хурлаар намын бүлгийн эрхийг зөрчөөд зогсохгүй иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчөөд эхэлсэн.
Тиймээс хурал даргалж байгаа Б.Батнасанг сольж байж хурлаа үргэлжлүүлэх горимын саналтай байна" гэсэн боловч хурал даргалагч Б.Батнасан горимын саналыг хүлээж аваагүй бөгөөд тооллогын комиссын гишүүдийг МАН-ын бүлгээс оруулж ирсэн хувилбарыг дэмжих томъёоллоор санал хураав. Ингээд олонх нь дэмжээгүй тул тооллогын комисс байгуулах талаар МАН-ын бүлэг завсарлага авлаа.
14:11 2019/02/26
Хотын даргыг томилохоор товлогдсон НИТХ-ын ээлжит бус чуулганаар тооллогын комисс байгуулахтай холбоотой асуудлаар АН нэг цагийн завсарлага аваад буй.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Баатархүү "Хотын даргад ямар хүн нэр дэвшээд, хэн нь илүү санал авах нь АН-ын бүлгийн хувьд чухал биш. Харин нэр дэвших үйл явц ардчиллын зарчмаар талуудын оролцоог хангаж хуулийн дагуу явах ёстой гэдэг зарчимтай байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн үйл явцад ажиглагчаа оруулах эрх нь хаана ч нээлттэй байдаг. Хэвлэл мэдээлэл ч нээлттэй харж, хянаж болдог.
Гэтэл эрх баригч нам энэ сонгуулийг нууцаар, дарангуйлал дор явуулахыг санаархаж байгаа учраас ардчиллын зарчмыг мөрдүүлж, сөрөг хүчнээс тооллогын комисст хүн оруулъя гэдэг асуудлаар завсарлага авлаа.
Яагаад гэвэл дараа нь хотын дарга хууль бусаар сонгогдсон гээд шүүхэд очих эрсдэл байгаа учраас анхнаас нь хуулийн дагуу шударга явуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнөөдөр НИТХ үнэхээр ичгэвтэр байдалд орж байна. 45 төлөөлөгчөө яаж тоолох вэ гэдэг асуудал дээр гурван цаг хэлэлцээд шийдэж чадсангүй" гэлээ.
13:59 2019/02/26
НИТХ дахь АН-аас тооллогын комисс байгуулахтай холбоотой асуудлаар хоёр цагийн завсарлага авах горимын санал гаргалаа.
Гэвч яаралтай шийдэх асуудал учраас нэг цагийн завсарлага өгч байгаагаа НИТХ-ын ээлжит бус хурлыг даргалж буй төлөөлөгч Б.Батнасан хэлснээр НИТХ-ын ээлжит бус хурал түр завсарлав.
13:46 2019/02/26
Хотын даргад нэр дэвшиж буй С.Мөнхчулуун тооллогын комиссыг байгуулахдаа бүх талын оролцоог хангаж өгөхийг хүсэж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нууцаар санал хураалт явуулахдаа хэвлэл мэлээллийнхнийг зайнаас ажиглах боломжийг нь хангах санал гаргаад буй.
Тэрбээр хурал завсарлах үеэр "МАН-ын Нарийн бичгийн дарга өөрөө ахлан таван хүнтэй тооллогын комисс гаргаад бэлдсэн өрөөнд 45 төлөөлөгчийг цувуулан зогсоогоод санал өгүүлнэ гэж байна. Ийм зүйл байж болохгүй. 45 төлөөлөгч бол зөвхөн хувь хүмүүс биш, нийслэлийн сая гаруй иргэдийг төлөөлж буй төлөөлөгчид.
Өмнө нь тооллогын комисст С.Амарсайхан нэр дэвшигч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан төлөөлөгчийг, миний зүгээс Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан төлөөлөгчийг санал болгож, АН-аас Ц.Одонтунгалаг төлөөлөгчийг оруулсан. Ингээд гурван талаасаа хяналттай тооллогын комисс байгуулсан.
Гэтэл хяналт тогтоохын тулд улс төрийн шийдвэр гарлаа гэж таван хүнтэй комисс байгуулж болохгүй. Өнөөдөр МАН коммунист нам болжээ, уг нь социал демократ үзэлтэй нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай нам. Гэтэл иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ингэж халдаж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
13:35 2019/02/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид НИТХ дахь МАН-аас С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас дахин нэр дэвшүүлээд байна.
Хурлын эхэнд Э.Бат-Үүл төлөөлөгч болон АН-ын бүлэг Ерөнхий сайдын тайлбар хуулийн үндэслэлгүй байгаа бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагыг үл хүндэтгэж, үзэмжээр хандаж байгаа тул ирж тайлбар хийх ёстой хэмээн үзэж, горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм.
НИТХ одоогоор тооллогын комиссыг томилох асуудлаар санал нэгдээгүйн улмаас 10 минутын завсарлага аваад байна.
НИТХ дахь МАН-ын бүлгээс таван хүнийг нэр дэвшүүлсэн бол АН-ын бүлгийн зүгээс хотын даргад нэр дэвшигчид өөрчлөгдөөгүй, 45 төлөөлөгч оролцож байгаа хэвээр тул өмнөх тооллогын комиссыг ажиллуулах буюу хоёр нэр дэвшигч тус бүр хоёр төлөөлөгч, АН-аас нэг төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулах санал гаргаад байгаа юм. Ингэснээр шударга санал хураалт болоход аль аль талын оролцоог хангана хэмээн үзэж буйгаа цөөнхийн зүгээс удаа дараа илэрхийлсэн ч 5-6 удаагийн санал хураалтаар уг санал унав.
Түүнчлэн 5-6 төлөөлөгч санал хураалтад огт оролцохгүй байгааг МАН-ын даалгавар, дарамт шахалттай холбоотой хэмээн НИТХ дахь АН-ын төлөөлөгчид үзэж байгаагаа илэрхийлэв.
11:29 2019/02/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11.30 цагт хийхээр товлосон билээ.
Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийг завсарлага авлаа.
Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов.
НИТХ-ын ээлжит бус хурлын үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, НИТХ-ын дарга Улаанбаатар хот дахь ТҮЦ-нүүдийг буулгах шийдвэр гаргасан бөгөөд амлалтандаа хүрээгүй гэж иргэд хэлсэн бол НИТХ-ын хэвлэлийн албанаас "НИТХ-ын дарга бодлого тодорхойлдог болохоос биш ТҮЦ буулгах шийдвэр гаргадаг хүн биш. Албан бичгээр нэрсээ өгсөн бол НИТХ-ын хуралд орж, саналаа хэлэх боломж байсан. Улс төрийн зорилготой гэж харж байна" гэсэн тайлбар өглөө.
13:35 2019/02/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид НИТХ дахь МАН-аас С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас дахин нэр дэвшүүлээд байна.
Хурлын эхэнд Э.Бат-Үүл төлөөлөгч болон АН-ын бүлэг Ерөнхий сайдын тайлбар хуулийн үндэслэлгүй байгаа бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагыг үл хүндэтгэж, үзэмжээр хандаж байгаа тул ирж тайлбар хийх ёстой хэмээн үзэж, горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм.
НИТХ одоогоор тооллогын комиссыг томилох асуудлаар санал нэгдээгүйн улмаас 10 минутын завсарлага аваад байна.
НИТХ дахь МАН-ын бүлгээс таван хүнийг нэр дэвшүүлсэн бол АН-ын бүлгийн зүгээс хотын даргад нэр дэвшигчид өөрчлөгдөөгүй, 45 төлөөлөгч оролцож байгаа хэвээр тул өмнөх тооллогын комиссыг ажиллуулах буюу хоёр нэр дэвшигч тус бүр хоёр төлөөлөгч, АН-аас нэг төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулах санал гаргаад байгаа юм. Ингэснээр шударга санал хураалт болоход аль аль талын оролцоог хангана хэмээн үзэж буйгаа цөөнхийн зүгээс удаа дараа илэрхийлсэн ч 5-6 удаагийн санал хураалтаар уг санал унав.
Түүнчлэн 5-6 төлөөлөгч санал хураалтад огт оролцохгүй байгааг МАН-ын даалгавар, дарамт шахалттай холбоотой хэмээн НИТХ дахь АН-ын төлөөлөгчид үзэж байгаагаа илэрхийлэв.
13:46 2019/02/26
Хотын даргад нэр дэвшиж буй С.Мөнхчулуун тооллогын комиссыг байгуулахдаа бүх талын оролцоог хангаж өгөхийг хүсэж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нууцаар санал хураалт явуулахдаа хэвлэл мэлээллийнхнийг зайнаас ажиглах боломжийг нь хангах санал гаргаад буй.
Тэрбээр хурал завсарлах үеэр "МАН-ын Нарийн бичгийн дарга өөрөө ахлан таван хүнтэй тооллогын комисс гаргаад бэлдсэн өрөөнд 45 төлөөлөгчийг цувуулан зогсоогоод санал өгүүлнэ гэж байна. Ийм зүйл байж болохгүй. 45 төлөөлөгч бол зөвхөн хувь хүмүүс биш, нийслэлийн сая гаруй иргэдийг төлөөлж буй төлөөлөгчид.
Өмнө нь тооллогын комисст С.Амарсайхан нэр дэвшигч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан төлөөлөгчийг, миний зүгээс Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан төлөөлөгчийг санал болгож, АН-аас Ц.Одонтунгалаг төлөөлөгчийг оруулсан. Ингээд гурван талаасаа хяналттай тооллогын комисс байгуулсан.
Гэтэл хяналт тогтоохын тулд улс төрийн шийдвэр гарлаа гэж таван хүнтэй комисс байгуулж болохгүй. Өнөөдөр МАН коммунист нам болжээ, уг нь социал демократ үзэлтэй нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай нам. Гэтэл иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ингэж халдаж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
13:59 2019/02/26
НИТХ дахь АН-аас тооллогын комисс байгуулахтай холбоотой асуудлаар хоёр цагийн завсарлага авах горимын санал гаргалаа.
Гэвч яаралтай шийдэх асуудал учраас нэг цагийн завсарлага өгч байгаагаа НИТХ-ын ээлжит бус хурлыг даргалж буй төлөөлөгч Б.Батнасан хэлснээр НИТХ-ын ээлжит бус хурал түр завсарлав.
14:11 2019/02/26
Хотын даргыг томилохоор товлогдсон НИТХ-ын ээлжит бус чуулганаар тооллогын комисс байгуулахтай холбоотой асуудлаар АН нэг цагийн завсарлага аваад буй.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Баатархүү "Хотын даргад ямар хүн нэр дэвшээд, хэн нь илүү санал авах нь АН-ын бүлгийн хувьд чухал биш. Харин нэр дэвших үйл явц ардчиллын зарчмаар талуудын оролцоог хангаж хуулийн дагуу явах ёстой гэдэг зарчимтай байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн үйл явцад ажиглагчаа оруулах эрх нь хаана ч нээлттэй байдаг. Хэвлэл мэдээлэл ч нээлттэй харж, хянаж болдог.
Гэтэл эрх баригч нам энэ сонгуулийг нууцаар, дарангуйлал дор явуулахыг санаархаж байгаа учраас ардчиллын зарчмыг мөрдүүлж, сөрөг хүчнээс тооллогын комисст хүн оруулъя гэдэг асуудлаар завсарлага авлаа.
Яагаад гэвэл дараа нь хотын дарга хууль бусаар сонгогдсон гээд шүүхэд очих эрсдэл байгаа учраас анхнаас нь хуулийн дагуу шударга явуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнөөдөр НИТХ үнэхээр ичгэвтэр байдалд орж байна. 45 төлөөлөгчөө яаж тоолох вэ гэдэг асуудал дээр гурван цаг хэлэлцээд шийдэж чадсангүй" гэлээ.
15:44 2019/02/26
Хотын даргыг томилох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг тооллогын комисс байгуулахтай холбоотой завсарлага аваад эргэж орж ирсэн бол МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авав.
АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл завсарлаж орж ирснийхээ дараа горимын санал тавьсан юм. Тэрбээр "Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд чөлөөлөх асуудал тавигдсанаас хойш НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. МАН-ын НИТХ дахь үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй болсон. Завсарлага авах тоо нь хязгаараа алдаж, сүүлдээ мессэжээр завсарлага авдаг болсон. Гэтэл бид хурлыг эхлүүлээд, шалтгаанаа хэлээд завсарлага хүсэж байхад нэг цаг болгож өгч байна. ИТХ-ын дарга ингэж хоёр намын бүлэгт илтэд ялгаварласан байдал тогтоод удаж байна. Өнөөдрийн хурлаар намын бүлгийн эрхийг зөрчөөд зогсохгүй иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчөөд эхэлсэн.
Тиймээс хурал даргалж байгаа Б.Батнасанг сольж байж хурлаа үргэлжлүүлэх горимын саналтай байна" гэсэн боловч хурал даргалагч Б.Батнасан горимын саналыг хүлээж аваагүй бөгөөд тооллогын комиссын гишүүдийг МАН-ын бүлгээс оруулж ирсэн хувилбарыг дэмжих томъёоллоор санал хураав. Ингээд олонх нь дэмжээгүй тул тооллогын комисс байгуулах талаар МАН-ын бүлэг завсарлага авлаа.
18:52 2019/02/26
Хотын даргыг тодруулах санал хураалт эхэллээ. Нийт 45 төлөөлөгч нууц санал өгөх юм. Өмнөх санал хураалтын үед гарсан асуудлыг давтахгүй байх үүднээс төлөөлөгчдийн гар утсыг үлдээн, нэг нэгээр нь оруулж, саналыг нь авч байна.
Тооллогын комиссыг НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, Ц.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж буй юм.
19:28 2019/02/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8% нь дэмжлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!