Латин соёлын өнгө төрхийг шингээсэн VIDA орон сууцны төсөл захиалга авч байна

СУРТАЛЧИЛГАА
15 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

VIDA гэдэг нь Испани хэлээр “Амьдрал” гэсэн утгатай. Амьдрал бол зүгээр нэг өнгөрч буй цаг хугацаа бус, харин шинэ эхлэл, хайр, мөрөөдөл, дурсамжаар бүтэх хүн бүрийн өөрийн гэсэн түүх юм.

Тиймээс VIDA төсөл нь архитектур, орон зайн төлөвлөлт, интерьер болон экстерьерийн шийдэлдээ Латин соёлын дулаан, эрч хүчтэй мэдрэмж, нарлаг өнгө төрх, зөөлөн гэрэлтүүлэг, байгалийн элементүүдийг шингээн, ирээдүйн оршин суугчдын хором мөч бүрийг илүү үнэ цэнтэй, мартагдашгүй дурсамж болгон үлдээх орчныг бүрдүүлэхийг зорьсон.

VIDA төслийг яагаад сонгох ёстой вэ?

1. Хотын төвд байгальтай ойр амьдрах боломж

Орчин үеийн хотын амьдралд хүмүүс зөвхөн төв цэгтэй ойр байхаас гадна, гэрээсээ гараад алхаж тайвшрах, байгальтай ойр орчныг улам бүр эрхэмлэх болсон. VIDA төсөл энэхүү хэрэгцээг бүрэн хангасан байршилд сүндэрлэж байна.

зураг
 

Төсөл нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд, Туул голын дагуух алхалтын замаас 250 метр, Мишээл Экспогоос 100 орчим метр, төв замаас 300 орчим метрийн зайд байрлана. Энэхүү байрлал нь та болон таны гэр бүлд цэвэр агаар, Туул гол, уулархаг байгаль болон дөрвөн улирлын өнгө хувирах хосгүй дүр зургийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгох боломжийг олгоно.

2. Архитектур төлөвлөлт

Vida нь 19 давхар, бүрэн цутгамал хийцлэлтэй 2 блок барилгаас бүрдэх, нийт 296 айлын орон сууцны төсөл. Төслийн архитектур төлөвлөлтөд дараах онцлог шийдлүүдийг тусгасан. Үүнд:

  • Тагтны шийдэл: Айл бүрд нэг задгай, нэг битүү шилэн тагт төлөвлөсөн нь тав тухтай, уян хатан ашиглах боломжийг бүрдүүлнэ. Задгай тагт нь цэвэр агаарт гарч, тухлан амрах орчин болох бол битүү тагт нь жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой нэмэлт орон зай болж өгнө. Мөн тагтны хаалгыг шалнаас тааз хүртэл үргэлжлэх шилэн хийцээр шийдсэнээр байгалийн гэрлийн тусгалыг нэмэгдүүлж, үзэгдэх орчныг тэлнэ.
зураг
 
  • Шинэлэг архитектур: Барилгын экстерьерийг орчин үеийн, өвөрмөц төрхтэй болгохын тулд айл бүрийн задгай болон битүү тагтыг зөрж байрлахаар төлөвлөсөн. Энэхүү шийдэл нь барилгын фасадад гэрэл, сүүдрийн динамик хэмнэл бий болгож, барилгыг илүү амьд, хөдөлгөөнтэй харагдуулна.
зураг
 
  • Хөршийн холбоог сайжруулах хэсэг: Гэрийн тань тав тух зөвхөн хаалганы цаана дуусахгүй. Оршин суугчдын харилцааг сайжруулах, чөлөөт цагаараа кофе ууж тухлан суух, зочин хүлээн авч уулзах боломжтой нийтийн орон зайг нэгдүгээр давхарт төлөвлөсөн.
зураг
 
  • Цогц тохижилт: Гадна нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг бодолцон хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламж, гадна гэрэлтүүлэг болон ил авто зогсоолыг цогцоор нь төлөвлөсөн.
зураг
 

3. Олон сонголттой өрөөний зохион байгуулалт

Амьдралын шинэ хуудсаа хамтдаа эхлүүлж буй залуу хос, өөрийн хэмнэлээр тав тухтай амьдрахыг хүссэн ганц бие хүн, гэр бүлийнхээ өсөн нэмэгдэх хэрэгцээнд нийцсэн илүү уужим орон зайг эрэлхийлж буй хүүхэдтэй гэр бүл гээд хүн бүрийн орон сууцанд тавих хэрэгцээ өөр.

зураг
 
зураг
 

Тиймээс VIDA нь амьдралын хэв маяг, гэр бүл бүрийн онцлог, ирээдүйн хэрэгцээнд тань нийцсэн, ухаалаг төлөвлөлт бүхий 37.9-93.9м2 талбайтай 1-3 өрөө орон сууцнаас сонголт хийх боломжийг олгож байна.

4. Эрчимтэй өрнөж буй бүтээн байгуулалт

VIDA төслийн I ээлжийн блок 2027 оны III улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

зураг
 

Барилгын ажил 2026 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цутгалтын ажил дуусаад байна.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалах бол доорх хаягаар холбогдоно уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.