Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргаар С.Мөнхчулууныг томилохоос татгалзжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзжээ. Тэрбээр энэ тухай албан бичгийг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.

Эргэн сануулахад, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураахад С.Мөнхчулуун нь заалнаас нэр дэвшин, С.Амарсайхантай өрсөлдсөн юм. Санал хураалт эхний удаад тэнцсэн бол дахин санал хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон билээ.