ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар холбогдох хуулийн дагуу шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагджээ. Үүнд:

  • Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгчийн 2
  • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарласан байна. 
Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулах ба  шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.
 

Жич:Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайтаас авна уу.

Холбогдох утас 7000-8022

 

Эх сурвалж: ШЕЗ-ийн Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг