13:09 2019/02/01
"МИАТ" ТӨХК болон "Avolon" компанийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дүнд манай улс хоёр онгоц энэ жилээс эхлэн түрээслэхээр төлөвлөжээ. Өнөөдөр эхний онгоц болох "Boeing 737 МAX-8" Улаанбаатарт дөнгөж сая газардлаа. Агаарын хөлөг АНУ-ын Сиатл хотоос ОХУ-аар дамжин ирсэн байна. Ингэснээр "МИАТ" өнөөдрийн байдлаар нийт долоон агаарын хөлөгтэй боллоо.
Нислэгийн багийн дарга, МИАТ компанийн Ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан "Шинэ агаарын хөлгөөр АНУ-аас хөөрч, ОХУ-д техникийн буулт хийн, түлшээ цэнэглэж Улаанбаатарт газардлаа. Нийтдээ 9,100 км зам туулсан буюу 12 цаг 20 минут нисэж ирсэн. Түлш зарцуулалт багасаж, алслалт нэмэгдэж, ачаа тоннын даац гурван тонноор нэмэгдсэн. Өмнө нь 5,400 миль замд буулгүй нисдэг байсан бол алслалт нэмэгдсэнээр 6,400 миль замыг газардалгүй туулах боломжтой боллоо" хэмээн ярилаа.
Онгоцны дарга, Багш нисгэгч Ч. Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нарын бүрэлдэхүүнтэй баг шинэ онгоцыг жолоодож иржээ.
Дараагийн онгоц ирэх тавдугаар сард бууна. Эдгээр онгоцыг манай улс 12 жилээр түрээслэх юм байна.
10:13 2019/02/01
"МИАТ" ТӨХК 2019 онд "Boeing 737 МAX-8" загварын хоёр онгоц түрээслэхээр болжээ. Үүний эхнийх нь өнөөдөр АНУ-аас Монголд ирэхээр замдаа гаржээ.
Уг онгоцыг "Толуй хаан" гэж нэрлэсэн байна.
МИАТ компанийн ашиглаж буй зургаан онгоцноос хоёрынх нь түрээсийн хугацаа 2019 онд дуусаж байгаа юм байна. Тиймээс эдгээр онгоцыг орлох "Boeing 737 МAX-8" загварын хоёр онгоцыг түрээсээр ашиглахаар болсон аж.
"Boeing 737 MAX-8" онгоц нь 186 зорчигчийн суудалтай бөгөөд зорчигдод илүү урт, удаан шууд нислэг үйлдэхэд зориулагдсан бөгөөд илүү тав тухтай байхаар бүтээгджээ. Тус онгоцонд ашиглагдаж буй технологийн шийдлүүд нь шинэлэг, хүчирхэг LEAP-1B хөдөлгүүр нь бусад онгоцуудаас илүү үр ашигтай ажиллаж, байгаль орчинд ээлтэй агаарын аяллыг гүйцэтгэдэг байна.
Дэлхий дахинд хамгийн хурдацтай борлуулагддаг онгоцонд тооцогддог ба дэлхийн өнцөг булан бүрт нийт 330 ширхэг ийм төрлийн агаарын хөлөг нисэж байна.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
13:09 2019/02/01
"МИАТ" ТӨХК болон "Avolon" компанийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дүнд манай улс хоёр онгоц энэ жилээс эхлэн түрээслэхээр төлөвлөжээ. Өнөөдөр эхний онгоц болох "Boeing 737 МAX-8" Улаанбаатарт дөнгөж сая газардлаа. Агаарын хөлөг АНУ-ын Сиатл хотоос ОХУ-аар дамжин ирсэн байна. Ингэснээр "МИАТ" өнөөдрийн байдлаар нийт долоон агаарын хөлөгтэй боллоо.
Нислэгийн багийн дарга, МИАТ компанийн Ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан "Шинэ агаарын хөлгөөр АНУ-аас хөөрч, ОХУ-д техникийн буулт хийн, түлшээ цэнэглэж Улаанбаатарт газардлаа. Нийтдээ 9,100 км зам туулсан буюу 12 цаг 20 минут нисэж ирсэн. Түлш зарцуулалт багасаж, алслалт нэмэгдэж, ачаа тоннын даац гурван тонноор нэмэгдсэн. Өмнө нь 5,400 миль замд буулгүй нисдэг байсан бол алслалт нэмэгдсэнээр 6,400 миль замыг газардалгүй туулах боломжтой боллоо" хэмээн ярилаа.
Онгоцны дарга, Багш нисгэгч Ч. Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нарын бүрэлдэхүүнтэй баг шинэ онгоцыг жолоодож иржээ.
Дараагийн онгоц ирэх тавдугаар сард бууна. Эдгээр онгоцыг манай улс 12 жилээр түрээслэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!