"Гоёл 2019" наадам энэ сарын 26-наас Загварын 7 хоногоор эхлэх гэж байна. "Mongolian fashion week" Blue sky towert 11 дүгээр сарын 26, 27, 28-нд цаг тутамд болно.
Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулна.
Мөн топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм байна.
Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог юм гэж Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, "Шилмэл загвар" компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг хэллээ.
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилтэйгээ золгож байна.
Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорч байсан юм. Энэ жилийн тухайд 11 дүгээр сарын 30-нд тодорно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!