Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг "Гоёл 2018" наадмын загварын 7 хоног өнөөдөр эхэллээ. 11 дүгээр сарын 26, 27-ны өдөр "Mongolian fashion week" Blue sky towert 13:00-19:00 цагт болно.
Загвар өмсөгчид 27 байгууллага болон бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа амилуулж буй юм. Дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж гэсэн төрлөөр урласан хувцсаараа оролцож байгаа аж.
"Гоёл 2018" наадмын Гала тоглолт, Топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болно.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг MNB, UBS телевиз үзэгчиддээ хүргэнэ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!