Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авжээ

Б.Ану
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

Энэ удаад бид УИХ-д 2016 онд сонгогдсон, МАН-ын гишүүн Б.Ундармаагийн баримтыг дэлгэж байна. 

Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлжээ. 

Ингэхдээ тэрбээр Авлигатай Тэмцэх Газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан "Доктор МЭИК" ХХК-даа зээл авсан байх юм. 

Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн нийт эзэмшдэг компанийн үнэ цэнэ 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 

Гэтэл ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нэн хөнгөлөлттэй зээлтэй барьцалдах хэрэг түүнд байв уу?!

Баримт 1, ЖДҮХС-гаас Доктор МЭИК ХХК зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс

 

Баримт 2,  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, эх сурвалж: АТГ

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой), УИХ-ын гишүүдийн ХОМ -ийг ЭНД дарж үзэх боломжтой.