Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан ААН зээл авсан

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар, УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий хуулийн этгээд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний мөнгө зээлсэн талаарх  мэдээллийг бид хүргэсэн билээ. 

Тэр дунд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа. Үүнийг нь ч ЖДҮХС-ийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар баталж "Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн байсан. Бид гэрээ хийсэн" гэх тайлбарыг хийгээд байгаа билээ. Б.Мөнгөнцэцэг нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын эхнэр юм. Энэ талаар ЗТХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.    

-Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээд ЖДҮХ сангаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ дунд таны нэр дурдагдсан. Та талаар тодруулга хийхгүй юу? 

-Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. 

Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь би тодруулсан. Тухайн ААН нь сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ. 

-Хэдэн төгрөгийн зээл авсан юм бол? 

-Яг хэр хэмжээний зээл авсан. Юунд зарцуулсан гэдгийг тухайн аж ахуйн нэгжээс асуусан нь дээр байх.