Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-с 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

ikon.mn төрийн өндөр албан тушаалтнууд иргэдэд очих ёстой байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан зээл авдаг тухай цувралаар хүргэсээр байгаа билээ. 

ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан компаниудын жагсаалтад Тайшир Өргөө, Агро Технологи Шижирт гэх компаниуд байна. Эдгээр компаниудын тус бүр 30 хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан эзэмшдэг гэж Хамгийн сүүлд бөглөсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. 

Баримт 1, Шилэн дансанд байршиж буй ЖДҮХС-с зээл авсан Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд 

2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө ХХК 375,000,000 төгрөгийн зээл авчээ.

 

2018 онд мөн түүний 30 хувийг нь эзэмшдэг Агро Технологи шижирт ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ.

 

Баримт 2, Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсгээс: