ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая.төг-ийн зээл авсан нь тодорхой болов

Б.Ану
2018 оны 11 сарын 1
iKon.MN

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан хаагчдын нэрсийг бид үргэлжлүүлэн зарласаар байна.

Энэ удаад хуучнаар Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирлээ. 

Ц.Ням-Осор Авлигатай Тэмцэх Газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Хос-Эрхэс" ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэгвэл тэрбээр энэ 100 хувь эзэмшдэг компаниараа 500 сая төгрөгийн зээлийг ЖДҮХ-гаас авжээ. 

Баримт 1,  2018 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалт, Эх сурвалж: ЖДҮХС,

 

Баримт 2, Ц.Ням-Осорын хөрөнгө орлогын мэдүүлэг, Эх сурвалж: АТГ