Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Б.Батзориг нэг биш ХОЁР ч хамаарал бүхий компаниараа ЖДҮХС-гаас зээл авсан уу?!

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улстөрчид төсвөөс нэн хөнгөлөлттэй зээлийг хувааж авдаг баримтуудыг бид цувралаар хүргэсээр байгаа билээ. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-г хариуцдаг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргалын "Тээвэр ачлал" компани ЖДҮХС-аас зээл авсан тухай мэдээлэл баримтаар батлагдаад буй.

Тэгвэл сайдын эхнэрийн компанитай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг "Наму Дэвжих" ХХК мөн энэ онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын жагсаалтад багтсан нь бидний анхаарлыг татлаа. 

Баримт 1: 2018 онд ЖДҮДС-аас зээл авсан компаниуд /Хүснэгтийн 60 дугаарт "Наму Дэвжих" ХХК байна/

 

Баримт 2: Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй "Тээвэр ачлал" компанийн хаяг  болон "Наму Дэвжих" ХХК-ийн гэрчилгээн дээрх  албан ёсны хаягтай ижил байна/

Тээвэр Ачлалын хаяг:

 

Наму дэвжихийн гэрчилгээн дээрх хаяг: 

 

Хамгийн сонирхолтой нь "Наму Дэвжих" нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад дуулиан дагуулан баригдсан олон хөшөөний нэг болох Эвтэй дөрвөн амьтны хөшөөг барьсан тухай Gogo.mn сайтад "Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачлагаар Сансарын аюулгүйн тойрог дээр Баянзүрхчүүдийн эв эеийн бэлгэдэл болсон Эвтэй дөрвөн амьтаны хөшөөт цогцолбор сүндэрлэн бослоо...

...Цогцолборын гүйцэтгэх ажлыг "Наму Дэвжих" ХХК 20 гаруй ажилчид энэ оны тавдугаар сарын 3-наас эхэлсэн юм" хэмээн мэдээлж байжээ.

 

Үүнээс үзвэл Б.Батзориг сайд өөрийн хамаарал бүхий хоёр ч компаниар хөнгөлөлттэй зээл авсан бололтой.