“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн. Ослын шалтгааныг тодорхойлж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож, тэдний оронд мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсийг томиллоо.
Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ. Түүнийг Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн санал болгосон гэх.
Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг томилоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!