ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРХЭС платформ: Цахиурын хөндий дэх нээлт

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN

ЭРХЭС  маркетинг, борлуулалтын нээлттэй эхийн платформ монголын стартапуудыг түүчээлэн  АНУ, Сан Франциско хот дахь Цахиурын Хөндийн “Product Hunt”  платформ дээр нээлтээ хийлээ. 

Хэдхэн сарын өмнө Цахиурын хөндийг зорьж, гарааны бизнесийн акулууд дунд туршлага судлан,  бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулж, олон улсын түвшинд өрсөлдөхөөр явсан ЭРХЭС  платформын баг хамт олон зорилгодоо хүрэх дараагийн алхмаа хийхэд ийнхүү бэлэн болжээ. 

ЭРХЭС нь хэрэглэгчтэй харилцах cувгуудыг нэгтгэн удирдаж, маркетинг борлуулалтын шийдэл санал болгодгоороо гадны платформуудтай эн зэрэгцээд зогсохгүй функц, ажиллагаа, байгууллагын онцлогт нийцсэн нэмэлт хөгжүүлэлт хийх боломжуудаараа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаанд илүү нийцсэн шийдлийг дотоодын болон олон улсын зах зээлд санал болгож байна.

Олон улсын зах зээлд гарахыг зорьсон стартапууд  бүтээгдэхүүний нээлтээ Product Hunt  платформ дээр зарлан, олон нийтэд таниулж, хэрэглэгчийнхээ хүрээг тэлэх нь орчин үеийн гарааны бизнесүүдийн олон улсад амжилттай байрших эхний үйлдэл гэж хэлэхэд хэлсдэхгүй.  Энэ жишгийн дагуу ЭРХЭС платформ маань Цахиурын Хөндийн Product Hunt платформ дээр олон улс дахь  нээлтээ Улаанбаатарын цагаар өнөөдрийн 15:00 цагт зарлаад байгаа бөгөөд тус платформ дээр 24 цагийн турш байршин, санал, үнэлгээгээрээ бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм.

Монголын стартапуудын хувьд онцгойд тооцогдох энэхүү үйл явдлыг тохиолдуулан HUB Innovation Center “Амжилтын Хонх”-оо цохих баярын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг хонхыг стартапын экосистемд тохиосон онцгой амжилт, түүхэн үйл явдлуудын гэрч болгон цохиж, баяр хүргэн урам зоригоор тэтгэх зорилготойгоор хэрэглэх бөгөөд хамгийн анхны хонхны эзнээр ЭРХЭС нээлттэй эхийн платформ тодорлоо.

Монгол инженерүүдийн бүтээсэн ЭРХЭС платформыг дэлхий нийтэд таниулахад хэн бүхний оролцоо чухал тул та уг платформыг  дэмжихийг хүсвэл https://www.producthunt.com/ холбоосоор орж ERXES бүтээгдэхүүнд саналаа өгөөрэй.

 

 

Эх сурвалж: www.erxes.io

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.3.135] 2018/10/19
ene yag yamar uchirtai yum be? suljee yum uu? program yum uu mesenger yum uu?
0 | 0 Хариулах
Зочин [77.111.245.149] 2018/10/16
Юуны өмнө баяр хүргэе. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ эхний хувилбар нь Product Hunt дээр олигтой амжилт үзүүлэхгүй л болов уу... Учир нь яг энийг хийдэг үнэгүй startup ууд зөндөө байгаа. Бас нөгөө талаас арай л үнэтэй байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү. Дахин хэлэхэд баяр хүргэе. Бахархаж байна. Болж өгвөл үнэгүй хувилбараа аль болох түргэн гаргаарай. Дахин хэлэхэд энэ цдаа амжилт олохгүй бол сэтгэлээр уналгүйгээр зүтгээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.96] 2018/10/16
Браво!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.31] 2018/10/15
Дэлхий нийтэд таниулах бол яагаад монголоор байна?
0 | 0 Хариулах
Цэнгэл [66.181.167.95] 2018/10/15
https://www.producthunt.com/posts/erxes-inc сүүлийн энэ санал өгөх холбоос руу нь дарахаар гадаад сайт руугаа үсэрч байна. Монголдоо хэрэглэгчдийнхээ саналыг бас цуглуулж дэмжихийг хүссэн мэдээ юм байна.
3 | 0 Хариулах
Шинэбаяр [66.181.167.95] 2018/10/15
10 сарын 16-ны 15:00 цаг хүртэл Vote нээлттэй байгаа учир та бүхэн https://www.producthunt.com/posts/erxes-inc хаягаар орж Upvote хийгээрэй. Баярлалаа :)
14 | 0 Хариулах
Зочин [66.181.165.27] 2018/10/15
za
1 | 0 Хариулах